Тэдний дийлэнх нь ОХУ-ын Ерөнхийлөгчийн “Боловсрол, шинжлэх ухааны салбар дахь төрийн бодлогыг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” Зарлигийн дагуу ОХУ-ын Боловсрол, шинжлэх ухааны яамнаас зарласан 5-100 төслийн оролцогчид юм.
2021 онд оросын 16 их дээд сургууль дэлхийд хамгийн томд тооцогддог дээд боловсролын Quacquarelli Symonds олон улсын сүлжээний жил бүр гаргадаг Дэлхийн их сургуулиудын топ-100 чансаа QS-д багтсан юм.Үүнээс 10 сургууль нь оросын их дээд сургуулиудыг дэлхийн стандарттай зохицох, олон улсын боловсролын орчинд хамрагдах явдалд чиглэгдсэн төрийн санаачлага хэмээх 5-100 Төслийг төлөөлж байгаа юм.
Үндэсний эрдэм шинжилгээний «Высшая школа экономики-Эдийн засгийн дээд сургууль» (ВШЭ) их сургуулийн хэвлэлийн релизд 5-100 Төсөл гараандаа гарсан 2013 онтой харьцуулбал топ-100 чансаа QS-д оросын их дээд сургуулиудын төлөөлөл 16 дахин өссөн болохыг онцлов. Дэлхийн чансааны зуун сургуулийн дотор оросын их дээд сургуулиудын тооны өсөлт нь 5-100 Төслийн оролцогч сургуулиудтай шууд холбоотой бөгөөд эдгээр сургуулиуд нь өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх хөтөлбөрийн дагуу урдаа тавьсан зориултуудыг бүрэн хэмжээгээр хэрэгжүүлж чадсан гэдгийг ВШЭ-ийн хэвлэлийн товчоонд цохон тэмдэглэв. 5-100 Төслийн оролцогч их дээд сургуулиуд салбар хийгээд хичээлийн чансаа QS-д 16 их дээд сургуулийг багтааж чадсан байна. Тэгэхдээ 5 их дээд сургууль нь ангилалын дагуу 10 гаруй хичээлээр, долоон сургууль нь 4-10, гурван сургууль нь нэг эсвэл хоёр хичээлээр тус тус шалгарсан байдаг юм.
5-100 Төслийн оролцогчдын тэн хагас буюу 10 их дээд сургууль нь топ-100 салбар хийгээд хичээлийн чансаад багтаж байгаа нь тэд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх хөтөлбөрийн зорилтыг бүрэн хэрэгжүүлж чадсанг гэрчилнэ. 5-100 төслийн оролцогчид чансаа дахь 167 позици буюу оросын их дээд сургуулиудын нийт позицийн 60 %-ийг эзлэж байгаа юм. Түүнчлэн тэд топ-100 дотор 25 позици буюу оросын позицийн 46%-ийг эзлэж байгаа юм.
«Энэ энь төсөл амжилттай хэрэгжиж засгийн газар хийгээд их дээд сургуулиуд ОХУ-ын Ерөнхийлөгчийн 2012 оны 5-р сарын 7-ны өдрийн 599 тоот “Боловсрол, шинжлэх ухааны салбар дахь төрийн болдлогыг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” Зарлигийг биелүүлж чадсан гэдгийг гэрчилж улмаар олон улсын топ-100 чансаад оросын 5 сургууль багтаж байсан бол одоо 10 их дээд сургууль энэхүү амжилтанд хүрч түүнд багтах болов» хэмээн ВШЭ ЭШИС-ийн захирал Ярослав Кузьминов онцлов.
Хичээлийн чансаа QS-г QS дөрвөн индикатор ашиглана. Үүнд: академик нэр хүнд болон ажил олгогчдын дунд түгсэн нэр хүнд, нэг нийтлэлд ноогдох ишлэлийн тоо ба тухайн эрдэмтний гаргасан өгүүлэлийн тоо хийгээд уг өгүүллийг ишлэлд авсан тоог харгалзан тооцдог h-индекс (Хиршийн индекс).