Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газарт 2021 онд Монгол Улсад ирүүлсэн ОХУ-ын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх тэтгэлэгийг хуваариалах зориулттай сонгон шалгаруулатын кампанит ажлын талаар онлайн-вебинар явагдлаа.
Онлайн-вебинарт Монгол Улс дахь орос хэл дээрх нээлттэй боловсролын дээд сургуулийн захирал Даяна Борисова, орос хэлний дамжааны багш Нармандахын Батцэцэг, ХМХ, маркетингийн хэлтсийн дарга Сюзанна Октай нар оролцов.
Шууд нэвтрүүлгийг үзэгчдэд ОХУ-ын засгийн Газраас Монгол Улсад ирүүлсэн тэтгэлэгт хуваарийн тухай мэдээлэл хүргэв. ОХУ-ын их дээд сургуулиудад гадаадын иргэдийг засгийн газрын хоорондын тэтгэлэгээр суралцуулах хуваарь гаргаж өгдөг бөгөөд 2020 онд энэ тоо 15000 байсан бол 2021 онд 18000 хүртэл өссөн байна. Тэтгэлэгт хуваарь гэдэг бол гадаадын иргэн, иргэншилгүй хүмүүс, гадаадад амьдарч буй эх орон нэгтнүүдийг үнэ төлбөргүй суралцуулах тэтгэлэг юм.
Онлайн-вебинарын явцад горилдогчидоос ирсэн олон асуултанд ОШУСТ-ийн ажилтнууд хариулт өгч сонгон шалгаруулалтанд оролцохын тулд education-in-russia.com сайт дээр хэрхэн бүртгүүлэх талаар дэлгэрэнгүй зааварчилгаа өгөв. Н. Батцэцэг сайт руу орж сонгох мэргэжил чиглэлийн талаар мэдээлэл авахаас гадна мэргэжлээ сонгох тестын шалгалтыг үнэ төлбөргүй өгөх боломжийн талаар тайлбар хийв. Эхний шатыг амжилттай давсан тохиолдолд горилогчийн баримт бичгийг иж бүрэн бүрдүүлэх хийгээд түүнд тавигдах шардлагуудын ОШУСТ-ийн сайт дээр байршуулсан байна.
ОШУСТ-ийн ажилтнууд вебинарын төгсгөлд оросын их дээд сургуульд суралцах хүсэлтэй горилогчдын бүртгэл 2021 оны 2-р сарын 20-нд дуусгавар болох тул яаравчлах шаардагатай гэдгийн анхааруулав.