Улаанбаатар дахь ОШУСТ-д ОХУ-д гадаадын иргэдийг үнэ төлбөргүй суралцуулах сонгон шалгаруулалтын Ажлын хэсгийн анхны хурал боллоо

Compressed file

2021 оны 2-р сарын 16-нд Улаанбаатар дахь ОШУСТ-д ОХУ-ын төсвийн хөрөнгөөр Засгийн Газрын гаргасан тэтгэлэгт хуваарийн дагуу 2021/22 оны хичээлийн жилд оросын аль нэгэн их дээд сургуульд дээд боловсрол эзэмших эрх авах хүсэлтэй горилогчдын дунд явуулах сонгон шалгаруулалтын Ажлын хэсгийн анхны хурал боллоо.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ОШУСТ-ийн ажилтнуудаас гадна ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам, орос, монголын боловсролын байгууллага, монголын олон нийийн байгууллага, оросын эх орон нэгтнүүдийн байгууллагуудын төлөөлөгчид оролцлоо.

Монгол Улс дахь орос хэл дээрх нээлттэй боловсролын дээд сургуулийн арга зүйч Валерия Васильева онлайн уулзалтын оролцогчдыг танилцуулж ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны зөвлөх, Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүн, Ажлын хэсгийн дарга Амгалан Базархандаевд мизкрофоноо шилжүүлэв.

Амгалан Базархандаев Ажлын хэсгийн ажлын горим, гадаадын иргэн, иргэншилгүй хүмүүс, гадаадад амьдарч байгаа эх орон нэгтнүүдийг сонгон шалгаруулатанд оруулах журам ба шалгуурын талаар мэдээлэл хийв. Сонгон шалгаруулалтын тухай дэлгэрэнгүй мэдээллийг Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газар (https://mng.rs.gov.ru/ru/news/83191), ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Соёлын яамны сайтууд дээр байршуулсан тухай мэдэгдэж улмаар education-in-russia.com сайт дээр заавал бүртгүүлэх ёстойг анхааруулав. 

Дараа нь ярилцлагад Монгол Улс дахь орос хэл дээрх нээлттэй боловсролын дээд сургуулийн захирал Даяна Борисова. “Соёл, урлаг” гэсэн мэргэжлээр суралцах горилогчид өөрийн сонгосон сургуульдаа мэргэжлийн шалгалт өгөх бөгөөд уг шалгалт авах хугацаа ба газрын талаарх мэдээллийг эдгээр боловсролын байгууллагуудын сайт дээр байршуулна. ОХУ-ын Соёлын яамны харьяанд байгаа сургуулиудын тухай мэдээллийг https://culture.gov.ru/about/subordinates/obrazovatelnye_organizatsii_vysshego_obrazovaniya/ ишлэлийг ашиглан авна.

Даяна Борисова Ажлын хэсгшийн хариуцлагатай нарийн бичгийн даргын хувьд оросын их дээд сургуулиудын төлөөлөл бүхий Шинжээчийн комиссийн ажлын талаар ярьж өгөв.

Дараа нь ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны хоёрдугар нароийн бичгийн дарга, соёлын атташе Ольга Шалимова, Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яамны Гадаад харилцаа хамтын ажиллагааны газрын дарга Дэлгэрийн Гарди нар монголын горилогчид ирэх хичээлийн жилд хилээр гарах нөхцөл байдлын талаар мэдээлэв.

Compressed file

Ингээд Ажлын хэсэг онлайн журмаар явуулах сонгон шалгаруулалтын хугацааг товлов.

Ажлын хэсгийн дарга А.Р.Базархандаев энд цугласан хүмүүст талархал илэрхийлэн 2021 оны сонгон шалгаруулалтын кампанит ажлын мэдээллийн үе шатанд идэвхтэй оролцохыг уриалан хурлыг өндөрлүүлэв.

Compressed file