«MGL-88,3-Дэлхийн монголчууд» радио долгионы студид хүрэлцэн ирсэн Монгол Улс дахь орос хэл дээрх нээлттэй боловсролын дээд сургуулийн захирал Даяна Борисова, «Орос хэлний Монголын академи» орос хэлний сургалтын төвийг түшиглэн ажиллаж буй ОШУСТ-ийн дэргэдэх ОХТ-ийн захирал хатагтай Жигмидбавуугийн Батнасан нар 2021/22 оны хичээлийн жилд Оросын Холбооны Улсын Засгийн Газрын тэтгэлэгээр оросын аль нэгэн их дээд сургуульд гадаадын иргэн, иргэншилгүй хүмүүс, гадаадад амьдарч байгаа эх орон нэгтнүүд суралцах боломжийн талаар ярьж өгөв.
Тун тохилог, албан бус таатай орчинд Даяна Борисова энэ оны сонгон шалгаруулалтын онцлогийн талаар ярьж еducation-in-russia платформ дээр бүртгүүлэхдээ чухам юуг анхаарах ёстой вэ гэдэгт сонсогчдын анхааралыг хандуулав. ОХУ-д үнэ төлбөргүй суралцах эрх олж авах хүсэлтэй горилогчдын бүртгэл 2-р сарын 20-ны өдөр орон нутгийн цагаар 00.00 цагт дуусгвар болохыг бас сануулав.
Энэхүү мэдээллийн хөтөлбөрийн хөтлөгч ноён Алимаагийн Хаштай ярилцах зуур хатагтай Ж. Батнасан сонсогчдод хандаж орос хэл, оросын соёл ахмад үеийн хүмүүст төдийгүй одоогийн залуучуудын хувьд чухал болохыг онцлоод орос хэл сурах, оросын боловсрол эзэмших сонирхол сүүлийн жилүүдэд өсөн нэмэгдэж байгааг хэлэв.
Мөн түүнчлэн уулзалтын явцад Оросын шинжлэх ухаан соёлын төвөөс цар тахлыг үл харгалзан цахим хэлбэрээр зохион явуулж буй оросын боловсрол, соёлыг түгээн дэлгэрүүлэх ажилд чиглэгдсэн арга хэмжээний талаар ярилцав. Тухайлбал энэ жил тохиож буй Орос Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жил, зөвлөлт-монголын сансрын хамтарсан нислэгийн 40 жил, Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн 45 жилийн ойнуудын хүрээнд монгол, оросын түнш байгуллагуудтай зохион явуулах олон арга хэмжээг төлөвлөж байна.