2020 оны 11-р сарын 25-аас 12-р сарын 10-ыг хүртэл хугацаанд Улаанбаатар хотод Оросын шинжлэх ухаан, соёлын төв (ОШУСТ)-ийг түшиглэн ээлжит Үндэсний боловсролын үйлчилгээний «ОРОСЫН БОЛОВРОЛЫН ОНЛАЙН ҮЗЭСГЭЛЭН-2020» үзэсгэлэн болон “Боловсрол дахь сошиал түншлэл: туршлага, инноваци, хөгжил” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний бага хурал онлайн горимоор явагдна.
Уг үзэсгэлэнг Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газар, “Түмэд эдукэйшн” ХХН-тэй хамтран ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, Монгол Улсын боловсрол, шинжлэх ухааны яам, нийслэл, 21 аймгийн боловрол, соёл урлагийн газрууд, Монголоос ОХУ/ЗХУ-д сургууль төгсөгчдийн холбоо, Найрамдлын нийгэмлэгүүдийн монголын эвлэл зэрэг байгууллагуудын дэмжлэг дор зохион байгуулж байна.
Онлайн үзэсгэлэнгийн гол зорилго нь 2021/22 оны хичээлийн жилд явагдах сонгон шалгаруулалтын кампанит ажлын бэлтгэлийг хангахад оршино. Уг кампанит ажил нь дараа жилийн эхэнд явагдаж улмаар горилогчдын сонгосон 6 их дээд сургуулийн нэрийг өөрчлөж болохгүй тухай дүрэм үйлчилсэн хэвээр байгаа юм. Иймд үзэсгэлэнд оролцох их дээд сургуулиудын өмнө энэхүү эхний зургаан сургуулийн тоонд багтах боломж нээлттэй байгаа юм.
Үзэсгэлэн ба Бага хурлын үндсэн зорилтууд нь Монгол Улсад оросын боловсролыг түгээн дэлгэрүүлэх ажлыг бүх талаар дэмжиж түүний эрэлт хэрэгцээ, өрсөлдөх чадварыг харуулах, мөн түүнчлэн оросын их дээд сургуулиудад үнэ төлбөргүй тэтгэлэгээр суралцах боломжийн талаар мэдээлэл хүргэх зэрэгт оршино. ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, Монгол Улсын боловсрол, шинжлэх ухааны яамнаас үзүүлж буй уламжлал болсон дэмжлэг нь монголын боловсролын зах зээл дээр оросын боловсролын давуу эрхийг харуулах нэгэн шалгуур мөн.
Үзэсгэлэн ба Бага хуралтай зэрэгцэн төгсөгчдийн хувьд маш чухал ач холбогдол бүхий олон арга хэмжээг онлайн горимоор явуулах юм. Тухайлбал их дээд сургуулиудын виртуал павильон, мастер хичээл, тэтгэлэгээр суралцахаар элсэж буй горилогчдод зориулсан семинар, монголын орос хэлний багш нарын семинар гэх мэт.
Үзэсгэлэнг зохион явууулах гол зорилго нь 2021/22 оны хичээлийн жилд оросын их дээд сургуулиудад суралцуулах сонгон шалгаруулалтын бэлтгэл ажлыг хангахад орших бөгөөд үүгээр ирээдүйн оюутнууд оросын их дээд сургууль, тэдний сургалтын хөтөлбөр, сурах нөхцөл байдлын талаар шаардлагатай дэлгэрэнгүй мэдээлэл авч, тэтгэлэгт сургалтанд хамрагдах элсэлтийн шалгалтанд сайн бэлтгэх боломжийг нээж өгөх юм. Үзэсгэлэнг Монгол Улсад ажиллаж байгаа монгол, орос сургуулиудын ахлах ангийн сурагчид, монголын их дээд сургуулиудын бага ангийн оюутан (бакалавр, мэргэшил), ахлах ангийн оюутнуудад (магистр), мэргэжлээ дээшлүлэх хүсэлтэй орос, монголын их дээд сургуулиудын төгсөгчид, оросын сургуулиудтай түншлэлийн харилцаа тогтоох зорилготой монгол сургуулиудын удирдлага, боловсролын салбарт оросын түншүүдтэй хамтран ажиллах сонирхолтой арилжааны байгууллагуудын төлөөлөл, эрдэмтэн мэргэд, багш нарт зориулж зохион байгуулах юм.
Үзэсгэлэнг expo.edurussia.mn. сайт дээр байршуулсан мэдээлэл коммуникацийн платформыг ашиглан онлайн хэлбэрээр явуулах болно. Зохион байгуулагчид их дээд сургуулиудын тухай мэдээллийг үзэсгэлэнгийн виртуал павильон дээр нийтлэхээр ажиллаж байна. Мөн түүнчлэн Үзэсгэлэнд оролцогч их дээд сургууль бүрт түүнийг сонирхсон төгсөгч нартай шууд харилцах боломж олгож байна.
Онлайн үзэсгэлэнд оролцох үзэгчид өөрийн сонирхсон их дээд сургуулийнхаа төлөөлөлтэй янз бүрийн гажет (PC, смартфон, айпед г.м.)-ыг ашиглан тухайн цаг дор шууд холбогдож фэйсбук-чат эсвэл видеогоор дамжуулан ямар ч асуулт тавьж хариулт авах боломжтой юм.
Онлайн форматаар Оросын боловьсролын үзэгэлэнд оролцох их дээд сургуулиуд дараах давуу нөхцөл байдлыг эдлэнэ. Үүнд:
Манай үзэсгэлэн залуучуудын дунд эрэлт хэрэгцээтэй байж Орос Улс, Монгол Улсын талаас дэмжлэг хүлээдэг юм. Тухайлбал 2019 оны үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсын боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайд Ё.Баатарбилэг, ОХУ-ын Төрийн Думын гишүүн А.Пятикоп, А.Загребин, А Дамдинов нар, ОХУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдын яамны удирдлага оролцсон юм. Үзэсгэлэнд Орос улсын 18 бүс нутгийн тэргүүлэх 36 их дээд сургууль түүний дотор оросын “их тав” хэмээх сургуулийн гурван сургууль нь оролцсон билээ. Олон их дээд сургуулиуд үзэсгэлэнгийн форматыг ашиглан тэтгэлэгээр суралцах монгол иргэдийг төдийгүй төлбөртэй суралцах хүмүүсийг хамарч татан оролцуулж чадлаа. Тус үзэсгэлэн чиглэлийн яам, оросын элчин сайдын яам, оролцогч их дээд сургуулиуд, үзэгчдээс өндөр үнэлгээ авсан билээ.
Та бүгдийг «ОРОСЫН БООЛОВСРОЛЫН ҮЗЭСГЭЛЭН-2020» болон “Боловсрол дахь сошиал түншлэл: туршлага, инноваци, хөгжил” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд урьж байна!
Онлайн үзэсгэлэнгийн видео танилцуулгыг энд үзэж болно: https://www.youtube.com/watch?v=lWvBe9JCqQo