МӨРӨН ХОТОД БҮСИЙН ОРОС ХЭЛНИЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЯВАГДАЖ БАЙНА

Compressed file

Энэ жил 95 жилийнхээ түүхт ойтой золгож буй ОХУ-ын #Россотрудничество агентлаг нь хэдхэн хоногийн дараа Орос-Монголын найрамдлын өдрүүдийг 60 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлнэ.

Жил бүрийн намрын адаг сараар #Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газраас санаачлан, Найрамдлын нийгэмлэгүүдийн Монголын эвлэл, Монгол- Оросын найрамдлын нийгэмлэгтэй хамтран орон нутагт Улсын бүсчилсэн орос хэлний олимпиадыг зохион байгуулдаг уламжлалтай.

Тэгвэл яг одоо Мөрөн хотын

гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай "Ирээдүй-21-р зуун" дунд сургууль дээр Хойд бүсийн орос хэлний сонгон шалгаруулалт явагдаж амжилттай байна.

Тус уралдаанд Хөвсгөл аймгаас гадна хөрш зэргэлдээ Архангай аймгаас ахлах ангийн сурагчид хүрэлцэн ирсэн бол Завхан аймгийн оролцогчид цахим хэлбэрээр оролцож байгаагаараа онцлогтой юм.

Уг сонгон шалгаруулалтын үр дүнгээр эхний 6 байр эзэлсэн төгсөх 12-р ангийн сурагчдад ОХУ-д Засгийн газрын тэтгэлгээр тэргүүлэх их, дээд сургуулиудад үнэ төлбөргүй суралцах эрхийн бичгийг гардуулна. Өөрөөр хэлбэл, өнөөдөр орой хойд бүсийн ЕБС-ийн ахлах ангийн 6 хүүхэд ОХУ-ын их, дээд сургуулийн оюутан болж байна гэсэн үг юм.

Compressed file
Compressed file