Монголд Олон улсын энх тайвны өдрийг тэмдэглэв

Compressed file

2020 оны 9-р сарын 21-нд Монгол Улсад  «Дэлхийн энх тайван байдлыг хамтадаа бүтээх нь » уриан дор Олон улсын энх тайвны өдрийг тэмдэглэв  

Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан соёлын төвийн гадна талбайд цугларсан орос хэлний багш, оюутнуудад хандаж Россотрудничество агентлагийн Монгол  Улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүн  Амгалан Базархандаев Энх тайвны бэлэг тэмдэг болсон цагаан тагтаа тэнгэр өөд нисгэдэг баярын түүх уламжлалын тухай ярив.  Тэрээр эл Өдрийг НҮБ-ийн Ерөнхий Ассамблей бүх улс орон, ард түмнүүдийн дунд үндэсний хийгээд олон улсын түвшинд энх тайвны үнэт зүйл шүтээнийг бэхжүүлэх өдөр болгон зарласан юм.  А.Базархандаев зарим оюутнуудаас өөрийн хүсэл мөрөөдлийг хамт олондоо уншиж өгөхийг хүсч улмаар эдгээр хүсэл дунд  орос хэл сайн сурч оросын их дээд сургуульд суралцах хүслүүд зонхилсон байлаа.  Энд хуран цугларсан хүмүүс үерхдэг охинтойгоо гэр бүл болох нэгэн оюутны хүслийг сэтгэл догдлон эерэгээр хүлээн авсан юм.  60-д оюутан цагаан тагтааны дүрс бүхий хайчилбар бэлдэн дэлхийн хүн амд хандсан өөрийн хүслийг түүн дээр бичиж агаарын бөмбөлөгөнд бэхлэн «Дэлхийн энх тайван байдлыг хамтадаа бүтээх нь » уриан дор Монголдын найрсаг тэнгэр рүү илгээв.

Жил бүрийн 9-р сарын 21-ний өдөр Монгол Улсад ажиллаж буй орос сургууль, аймаг, нийслэлийн Орос хэлний төвүүд бусад орны олон нийтдээ хамтран Олон улсын энх тайвны өдрийг тэмдэглэдэг юм.  

Энэхүү онцгой өдөр Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан соёлын төвд орос хэлний эрчимжүүлсэн дамжаа нээгдлээ. Монголын 15 охид хөвгүүд 4 сарын хугацаанд орос хэлийг таван чиглэлээр сурах юм. Үүнд: үг цээжлэх ба дүрэм, бичих, унших,  сонсох ба ярих.Эдгээр залуучуудад ОШУСТ-өөс зохиогдох төрөл бүрийн арга хэмжээнд хичээлээс гадуур ажилд оролцох боломж олгодог юм. ОШУСТ-ийн дэргэдэх орос хэлний дамжааны бүх оюутнууд номын сангаар үнэ төлбөргүй үйлчлүүлэх эрхтэй билээ.  

Россотрудничество агентлагийн Монгол  Улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Амгалан Ринчиновича Базархандаев оюутнуудад хандаж хичээл эхэлсэнтэй холбогдуулан баяр хүргэж аугаа их орос хэлийг сурах үйлсэд амжилт хүссний дараа оюутнууд туршлагатай багш  Нина Ивановн Төвжаргалын удирдлага дор хичээлдээ оров.

 

 

Compressed file
Compressed file
Compressed file
Compressed file
Compressed file
Compressed file
Compressed file
Compressed file
Compressed file
Compressed file