2020 оны 9-р сарын 18-20 өдрүүдэд Д. Сүхбаатарын нэрэмжит нийслэлийн Төв талбайд “Номын баяр-2020” хүрээнд Монгол Улсын Их Хурлын Дарга Гомбожавын Занданшатарын ивээл дор номын үзэсгэлэн худалдаа болж өнгөрөв.
Энэхүү 28 дахь удаагаа явагдаж буй үзэсгэлэнг Монгол Улсын соёлын яам, Соёл, урлагийн газар, “Номын соёлт ертөнц” ТББ хамтран нийслэл, аймагуудын соёл урлагийн газар, Үндэсний ба Хотын төв номын сан, Монголын зохиолчдын эвлэл, Хүүхдийн төв номын сан, их дээд сургууль, дунд сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллага, хэвлэлийн компаниудын дэмжлэг дор зохион байгуулан орон даяр тэмдэглэн өнгөрүүлэв. үзэсгэлэнгийн ажилд Улдаанбааьтар дахь Оросын шинжлэх ухаан соёлын төв оролцов.
Номын баярын нээлтийн ёслолын ажиллагаанд оролцсон УИХ-ын Дарга Г. Занданшатар үг хэлж энэхүү баярыг зохион явуулах “Номын соёлт ертөнц” ТББ-ийн санаачлагыг бүх талаар дэмжих гол асуудалд анхаарлыг төвлөрүүлэв. Тэрээр Улсын Их Хуралд жилд хавар намар хоёр удаа явуулах Соёлын өдрийн тухай хуулийн төслийг өргөн барьсан тухай онцлов. Энэ өдрүүдэд Номын баярыг ч явуулах юм. УИХ дарга үзэглэнгийн ажил, залуу зохиолчид, хэвлэлийн байгууллагуудын уран бүтээлийн их үйлсэд амжилт хүсэв.
Монгол Улсын соёлын сайд Сампилдоновын Чулуун нь мэндчилгээ үгэндээ шинэр байгуулагдсан яамны үйл ажиллагааны чухал чиглэл бол хүн амыг урлагт ойртуулан хамруулах, түүний дотор номын соёлт сургах чиглэл юм гэдгийг онцлов. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хот бүсжилтийн асуудал эрхэлсэн зөвлөх Б. Энхбайгаль МУ Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын Мэндчилгээг уншгиж сонордуулав. Тус мэндчилгээнд Номын баяр 2020 –ын зохион байгуулагч, оролцогчдод хүн амыг, ялангуяа залуучуудыг ном унших явдалд татан оролцуулах ажилд амжилт хүсэв. Ингээд уралдаанд түрүүлсэн хүмүүст үнэт зүйл, шилдэг зохиолчдод бэлэг ёслол төгөлдөр гардуулав.
Үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаанд Монгол Улсад итгэмжлэгдсэн улс орнуудын дипломт корпусынхан, ОХУ-аас Монгол Улс суугаа ЭСЯ-ны нэгдүгээр н/бичгийн дарга, Россотрудничество агентлагийн Монгол Улдс дахь төлөөлөгчийн газрын дэд тэргүүн Татьяна Будаева нар байлцав. Тэрээр улсын Их Хурлын Дарга Г. Занданшатарт ном бэлэглэн монголчууд оросын үргэлжилсэн үгийн зохиолч, яруу найрагчдын бүтээл, гадаадын зохиолчдын орчуулгын номыг ихэд сонирхож, орос хэл дээрх номыг олж авах, номын дэлгүүр нээх, орос хэлний дамжаа ажиллуулах, оросын их дээд сургуулиудад тэтгэлэгээр суралцах элсэлтийн нөхцөл зэргэ асуудлаар ярилцав.
“Хязгаар үгүй ном-сэтгэлгээний эрх чөлөө” уриан дор явуулсан үзэсгэлэн худалдаанд 200 гаруй монголын нэртэй ба залуу зохиолч, мэдээллийн МОНЦАМЭ агентлаг, өдөр тутмын Өдрийн сонин, хэвлэлийн газрууд, номын төвүүд оролцлоо.
2020 оны Номын баярын онцлог нь “Ном бид-2” бүх нийтийн ном уншлагын хөдөлгөөнийг идэвхжүүлэх зорилгоор “Гэр бүл-ном”, “Багшийн эрдэм шавьд”, “Зохиолчийн хүүрнэл” зэрэг төрлөөр цахим орчинд өрнүүлэв.
“Номын баяр 2020” үзэсгэлэн энэхүү арга хэмжээг зохион байгууллахад идэвхтэй оролцсон байгуулага, түүний дотор Улаанбаатар дахь ОШУСТ зэргийг талархалын бичгээр урамшуулан шагнал гардуулах ёслолор өндөрлөв.