Монгол Улсад Улаанбаатар хотын тэргүүний 84-р сургуулийг түшиглэн ОШУСТ-ийн дэргэдэх орос хэлний 26 дэх төв нээгдэв

Compressed file

2020 оны 9-р сарын 18-нд  Улаанбаатар хотын ерөнхий боловсролын 84-р сургуульд ОШУСТ-ийн дэргэдэх орос хэлний  шинэ төвийг  нээх Гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа боллоо.   

Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай Монгол улсын тэргүүний сургуулийн захирал, т.у.д.э. Сэнгээгийн Марта хүндэт зочдыг  хүлээн авч Улаанбаатар дахь ОШУСТ-ийн дэргэдэх орос хэлний төвийг нээх ажилд дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлж  сургалтын процессыг тоон хэлбэрт оруулах онцлог, сургуулийн янз бүрийн чиглэлд хүрсэн амжилтын талаар дуулгав. Хариу үгэндээ ОХУ-аас Монгол Улс суугаа ЭСЯ-ны Зөвлөх,  Россотрудничество агентлагийн Монгол Улдс дахь төлөөлөгчийн газрын тэргүүн  Амгалан Базархандаев Улаанбаатар дахь ОШУСТ-ийн үйл ажиллагааны үндсэн чиглэлийн талаар танилцуулж орос хэлний байр суурийг бэхжүүлэх, Монголын боловсролын зах зээлд оросын боловсрол, соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилго бүхий хамтын ажиллагааг хэргжүүлэхэд бэлэн байгаага илэрхийлэв.

Төвийг нээх ёслолыг нээж үг хэлсэн сургуулийн захирал хатагтай Сэнгээгийн Марта энд хуран цугларсан бүх хүмүүст баяр хүргэж тус сургуулийн сурагчдын өмнө оросын их дээд сургуулиудад чанартай боловсрол эзэмших сайхан боломж нээгдэж байгааг онцлов. 

Ёслолд оролцогчдод хандаж үг хэлсэн Россотрудничество агентлагийн Монгол Улдс дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Амгалан Базархандаев ОХУ-аас Монгол Улс ад суугаа ЭСЯ-ны нэрийн өмнөөс Төв нээгдэж буйтай холбогдуулан орос хэлний багш, сурагчдад баяр хүргэж уг төв нь орос хэл сурах төдийгүй оросын соёл Орос орны уламжлалтай танилцах боломж олгох юм гэдгийг онцлов. Мөн түүнчлэн оросын дээд боловсрол эзэмших хүсэлтэй төгсөгчдийн хувьд ОХУ-ын Засгийн Газрын төсвийн хөрөнгөөр тэтгэлэгээр суралцах сайхан боломж нээгдэж байгааг  А.Базархандаев анхааруулав. Одоо 84-р сургуулийн дэргэдэх Орос хэлний төвөөр дамжуулан сурагчид Орос Улсад суралцах элсэлтийн талаарх хамгийн сүүлчийн мэдээллийг авах боломжтой боллоо. 

Тогтсон уламжлал ёсоор сургуулийн багш , сурагчид урлагийн тоглолт үзүүлж орос дуу дуулж, монгол үндэсний хөгжим  Морин Хурд хөгжим эгшиглүүлэв. Сургуулийн захирал Сэнгээгийн Марта,  Россотрудничество агентлагийн Монгол Улдс дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Амгалан Базархандаев нар ОШУСТ-ийн дэргэдэх орос хэлний шинэ Төв нээх тухай  Гэрээнд гарын үсэг зурав.  Дараа нь тэд дэд тэргүүн Татьяна Будаева, орос хэлний багш, орос хэлний Төвийн захиралаар томилогдсон  Жамъянсүрэнгийн Энхтуяа нар улаан тууз хайчлав.

Төвийн ажилд зориулан орос хэлний дамжааны сургалтын  зохиолчдын хөрөг, Орос орны түүхэн дурсгалт газруудын хулдаасан зураг зэргийг гардуулав.

Дараа нь сургуулийн удирдлага  зочдыг сургуулийн анги танхимуудтай танилцуулж тус сургууль нь 2019 онд байгуулагдсаныхаа 30 жилийн ойг тэмдэглэсэн тухай дуулгав. Зочид Орчин үеийн шаардлагад бүрэн нийцсэн сургуулийн тоон баялаг агуулга, чимэглэсэн байдал  нь зочдын гайхшлыг төрүүлэв.

Уг арга хэмжээ орос хэлний багш нарын өгөөмөөр гараар бэлтгэсэн ширээ дүүрэн идээ будаа бүхий оросын цай уух ёслолоор өндөрлөв.   

Compressed file
Compressed file
Compressed file
Compressed file
Compressed file
Compressed file
Compressed file
Compressed file
Compressed file
Compressed file
Compressed file
Compressed file
Compressed file
Compressed file
Compressed file
Compressed file
Compressed file
Compressed file
Compressed file
Compressed file
Compressed file
Compressed file
Compressed file
Compressed file
Compressed file
Compressed file
Compressed file
Compressed file
Compressed file
Compressed file
Compressed file
Compressed file
Compressed file
Compressed file