Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан соёлын төв төрсөн өдрөө тэмдэглэв

Compressed file

2020 оны 1-р сарын 14-нд Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан соёлын төв 44 удаагийн төрсөн өдрөө тэмдэглэв!!!

Орос Улс, Монгол Улс хоёрыгон удаан жилийн найрсаг харилцаа холбож байдаг билээ. Улаанбаатар дахь ОШУСТ-ийн олон талт ажиллагаа нь монголчууд Орос орон, оросын соёл, түүх, хүмүнлнгийн олон талт харилцаанд ямагт сонирхолтой хандаж байгааг гэрчилнэ. 

Ммонголд ажилласан хугацаанд тус төв нь орос хэлтэй оршин суугчдын уулздаг соёлын чухал талбар болсон байна.

Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан соёлын төв бол Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын бүрэлдэхүүн хэсэг билээ.  Тэрээр 1976 онд нээгдэж Ази-Номхон далайн бүс нутгийн томоохон мэдээлэл соёлын төв болтлоо хөгжив.  

Төвийн нэн чухал зорилго нь Монголын иргэдийг орчин үеийн Орос Улс, түүний соёл, ёс уламжлал, түүх хүмүүстэй танилцуулахад оршино.  ОШУСТ-д орос хэлний дамжаа тогтмол ажиллаж, номын сан, Ерөнхийлөгчийн цахим номын сан нээгдэж, төрөлд бүрийн үзэсгэлэн, танилцуулга, кино үзвэр зэрэг олон тооны арга хэмжээнүүд зохиогддог .

Улаанбаатар дахь ОШУСТ нь ОХУ-ын төсвийн хөрөнгөөр гадаадын иргэдийг суралцуулах сонгон шалгаруулалтыг зохион явуулдаг Нэгдсэн операторын үүрэгтэй ажиллаж байна.

Он удаан ажиллаж ирсэн Улаанбаатар дахь ОШУСТ-д  Орос, Монголын улс төр, олон нийтийн зүтгэлтнүүд оролцсон олон арга хэмжээнүүд явагдлаа.

Тухайлбал 2019 он бол олон тооны өргөн хүрээг хамарсан арга хэмжээгээр баялаг жил боллоо. энэ олон арга хэмжээний дийлэнх нь Халхын голын ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан явагдлаа. Монголын төв телевиз  MNB-ийн дэмжлэг дор “Бид Артек явна” төслийг сэргээв Большой общественный резонанс получил Конкурс русской песни «Наша песня», организованный на телеканале UBS телевиз Улаанбаатар дахь ОШУСТ-ийн хамтран хэрэгжүүлсэн “Наша песня” төсөл монголын олон нийтийн дунд ихэд сонирхол татаж явагдлаа. «РЦНК OPEN» шатрын том тэмцээн боллоо. Монголоос ОХУ/ЗХУ-ын сургууль төгсөгчдийн холбоо, Уралын их сургуулийн санаачлага дор Монголд анх удаа зөвлөлт/оросын сургууль төгсөгчдийн чуулган болж Орос, Монголын улс төр, олон нийт, ажил хэрэгч, шинжлэх ухааны хүрээний нэрт төлөөлөгчид оролцлоо. Чуулгын ажиллагаанд ОХУ-ын Ерөнхийлөгч В. В. Путины албан ёсны айлчлалын бүрэлдэхүүнд орж Монгол Улсад ирсэн Россотрудничество агентлагийн тэргүүн  Э.В.Митрофанова оролцлоо. Тэрээр Эрхүү мужид болсон үерт нэрвэгдсэн хүмүүст үзүүлэх сайн үйлсийн ажиллагааг зохион байгуулан хэрэгжүүлсэн монголын иргэдэд байгууллагынхаа шагналыг ёслол төгөлдөр байдалд гардуулав. «Русский ренессанс» кино наадмын хүрээнд монголын кино сонирхогчдод оросын баримтад хийгээд уран сайхны кино үзүүлэв.

Уламжлал ёсоор жил бүр явагддаг Орос-монголын найрамдал хамтын ажиллагааны Өдрүүд Монголын өргөн уудам нутгийг хамран явагдлаа. Найрамдлын Өдрүүдийн хүрээнд ОШУСТ-ийн дэргэдэх орос хэлний төвийн шинэ салбарууд нээгдэж, найрамдлын нийгэмлэгүүдийн монголын эвлэлтэй хамтран аймгуудад явуулын аргэ хэмжэг зохиож улмаар  төгсөх ангиудын сурагчдын дунд явуулсан орос хэлний олимпиадуудын ялагчид оросын их дээд сургуулиудад үнэ төлбөргүй суралцах эрх бүхий гэрчилгээг гардан авсан байна.

2019 оны хамгийн тод арга хэмжээ бол яах аргагүй Кремлийн сүлд модны наадам байлаа. Түүнийг 30 жил тасарсаны дараа сэргээж хийлээ. Гацуур модны ерөнхий найруулагчаар урд нь Кремлийн сүлд модны наадмыг 2001-2013 онуудад найруулан ьавюьж байсан Валерий Шевченко ажиллав.  

В 2020 онд ОШУСТ нь өөрийн түншүүдтэй хамтран  Аугаа Эх орны дайны ялалтын 75, Россотрудничество агентлагийн 95, орос-монголын найрамдал хамтын ажиллагааны Өдрүүдийн 60  жилийн ойг угтсан олон арга хэмжээ зохион байгуулхаар төлөвлөж байна. Мөн «Оросыг боловсролын үзэсгэлэн -2020» явагдаж түүнд Оросын шилдэг их дээд сургуулиуд оролцож өөрийгөө сурталчилах юм.  

Монгол, Оросын ард түмнүүдийн найрамдал найрсаг харицааг бэхжүүлэх үйлсэд чин сэтгэл, бүх хүч чармайлтаа зориулж буй Улаанбаатар дахь ОШУСТ-д төрсөн өдрийн мэндийг дэвшүүлье.