2019 оны 12-р сарын 13-нд оросын боловсролын стнадартаар ажиллаж буй «Галакси» сургуульд “Цагаан толгойн” баяр боллоо
Баярыг нээж үг хэлсэн “Галакси” сургуулийн захирал Гарди Даваахүү орос хэлний багш нарын нүр их хөдөлмөрийн ачаар нэгдүгээр ангийн сурагчид гуравхан срын хугацаанд оросоор ярих, цагаан толгойг бүрэн мэддэг болсон гэдгийг онцлов. Тэд одоо өөрсдөө дуртай номоо уншиж чаддаг боллоо.
Мэндчилгээ дэвшүүлж үг хэлсэн ОШУСТ-ийн дэргэдэх Орос хэлний төвийн захирал Даяна Борисова орос хэлийг Монголд түгээн дэлгэрүүлэх ажилд тус сургуулийн багш нар их хувь нэмэр орууласныг онцлов. Тэрээр сургуулийн захиргаа, багш нарын хамт олон, хүүхдүдийг энэхүү сйахан баярыг тохиолдуулан баяр хүргэж ОШУСТ, Галакси сургуулийн хоорондын хамтын ажиллагаа цаашид ч өргөжин явагдах болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Тэрээр тус сургуулийн төгсөгчид сонгон шалгаруултанд амжилттай оролцож ОХУ-ын тэтгэлэгээр оросын аль нэгэн их дээд сургуульд суралцах эрх авдаг гэдпгийг цохон хэлэв. .
Нэгдүгээр ангийн багачууд эцэг эхчүүдтэй зориулан сайхан тоглолт бэлгэсэн юм. Тэд орос монгол хэлээр үсэгнүүдийн тухай шүлэг урамтай уншиж улмар өндөр сэтгэгдэлтэй байж арга хэмжээг өндөрлүүлэв.