11-р сарын 18-нд Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан,соёлын Төвд Орос Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойд зориулсан орос-монголын найрамдал, хамтын ажиллагааны 56 дахь удаагийн өдрүүдийг хаах ёслолд зориулсан баяр арга хэмжээ явагдлаа.
Тус арга хэмжээг уламжлал ёсоор Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газар, Энх тайван найрамдлын Монголын холбоо, Найрамдлын нийгэмлэгүүдийн Монголын Эвлэл, «Монгол-Орос» найрамдлын нийгэмлэг зэрэг байгууллагууд Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр зохион явуллаа.
Уг баярт Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Искандер Азизов, Улсын Их Хурлын гишүүн, Зөвлөлт/оросын сурргууль төгсөгчдийн Монголын Холбооны Ерөнхийлөгч Гомбожавын Занданшатар, ЗХУ-ын Баатар, Монгол Улсы Баатар, Найрамдлын нийгэмлэгүүдийн Монголын Эвлэл, «Монгол-Орос» найрамдлын нийгэмлэгийн ерөнхийлөгч Жүгдэрдэмидийн Гүррагчаа, Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа элчин сайдын яамны зөвлөх Михаил Снопко, Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа элчин сайдын яамны зөвлөх Жусип Орынбай. Энэ өдөр ОШУСТ нь өөрийн орос, монгол анд нөхөд 450 хүнд хаалгаа нээж хүлээн авлаа.
Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүний орлогч Татьяна Будаева удирдгал үгэндээ 10-р сарын 4-өөс 11-р сарын 18 хооронд найрамдлын баярын хүрээнд зохиогдсон гол арга хэмжээнүүдийн тухай дурдан ярив. Үүнд: Дни русской культуры и олимпиады по русскому языку в Дорнод, Хөвсгөл, Завхан, Сэлэнгэ аймагуудад зохиогдож нийт 12 ойролцоо хил залгаа аймаг оролцсон Найрамдал хамтын ажиллагааны Өдрүүд, зөвлөлт, оросын сургууль төгсөгчдийн Азийн IV уулзалт, «Зөвлөлт, оросын сэтгэл зүйч А.А.Леонтьевын 80 насны ой»-д зориулсан эрднм шинжилгээний бага хурал, хүүхэд залуучуудын “РЦНК-open-2016” шатрын тэмцээн, Г.Жуковын 120 насны ойд зориулсан цуврал арга хэмжээ , 70-летие первого выпуска монгольских студентов МГИМО-ийн анхны төгсөлтийн 70 жилийн ой зэргийг нэрлэв.
И.К.Азизов, Ж.Гүррагчаа нар өөрийн хэлсэн үгэндээ хоёр орны ард түмнүүдийн соёл, эрдэм шинжилгээ, сошиалын харилцааг хөгжүүлэхэд Найрамдлын өдрүүд чухал үүрэг гүйцэтгэж байгааг онцлон тэмдэглэв.Э нэ онд бид монгол нөхөдтөйгөө хамт зөвлөлт/орос-монголын хамтын ажиллагааны түүхийн хэд хэдэн онцгой ойнууд тэмдэглэнэ гэж Оросын Элчин сайд цохон тэмдэглэв. Энд юуны өмнө хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосоны 95 жилийн ой, түүнийг тохиолдуулан жилийн турш зохион явуулсан цогцолбор арга хэмжээ, Ю.А.Гагарин сансарт ниссэний 55 жилийн ой, Ж.Гүррагчаа, В.А.Жанибеков нарын хамтарсан нислэгийн 35 жилийн ой, ОШУСТ-ийн 40 жилийн ой гээд хүмүүнлэгийн харилцааг хөгжүүлэх ерөнхий багцад багтах арга хэмжээнүүд юм. Үүнээс гадна энэ жил Улаанбаатар хотод ойн Орос, Монголын худалдаа эдийн засаг, шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны засгийн газрын хоорондын комиссийн ХХ хуралдаан болох юм.
Уг баярын оргил мөч нь хүндэт зочид орос стандартаар сургалтай явуулдаг сургулиудын дунд зохиогдсон орос хэлний VI Олимпиадын ялагчдад 2017/2018 оны хичээлийн жилд оросын их дээд сургуульд Оросын Холбооны Улсын тэтгэлэгээр суралцах эрх бүхий гэрчилгээ ггардуулсан явдал байлаа. Албан ёсны хэсэг дууссаны дараа баярын концерт болов. Маш өргөн хүрээтэй концертын хөтөлбөрт монгол-оросын хамтарсан 3-р сургуулийн дуучдын чуулга, саксофонч Дмитрий Таган ба UB jazz-гурвал, гайхамшигтай гитарчин Александра Сага, дуучин Влада Комлева оролцов. Бүжиг дууны гайхамшигтай тоглолтыг ОШУСТ-ийн эртний түнш Чойрын дуу бүжгийн “Боржигон” чуулга толилуулав. Жүжигчид үзэгчдийн сонор мэлмийд гал цогтой үндэсний бүжиг, нэрд гарсан монгол орос дууг хүргэв. Апофеозом Концертын оройн дээд нь орос, монголын найрамдлын тухай дуу байлаа.
ОШУСТ-д болсон Өдрүүдийн хаалтын ёслолын өмнө янз бүрийн уралдаан, тэмцээний дүн гарч хэд хдэн ерөнхий боловсролын сургуулийн сурагч, их дээд сургуулиудын оютангууд оролцсон ялагчдад шагнал гардуулах арга хэмжээ боллоо. Энд “Орос Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойд” зориулсан асуул хариултын уралдаан, Были объявлены итоги конкурса-викторины, художественного конкурса «Хүүхдийн урлан бүтээх Бүх дэлхийн ассамблей -2016» урлагийн уралдаан, Всероссийского детского творческого конкурса «Оросыг аврагч гэгээнтнүүд» Бүх Оросын хүүхдийн IX уралдаан зэргийн дүн зарлагдсан бөгөөд , ялагч шагналт байранд орсон хүмүүст ОШУСТ, ННМЭ-ийн шагналыг гардуулав.
Энэхүү баяр цэнгүүний тухай үндэсний «MNB» телевиз, мэдээллийн «МОНЦАМЭ» агентлаг, «Новости Монголии» сонин өргөн мэдээлэв.