2017 оны 1-р сарын 18-нд Бүгд Найрамдах Буриад Улсын Тэргүүн, БНБУ-ын Засгийн Газрын дарга Алексей Цыденовын гурван хоногийн айлчлалын хүрээнд Бүгд Найрамдах Буриад Улс дахь хөрөнгө оруулалтын боломжууд” сэдэвт бизнес хурал боллоо.
Буриад Улсыг төлөөлөн монголын нийслэлд ирсэн оросын төлөөлөгчдын айлчлал нь Улаанбаатар хотын захирагч Сундуй Батболдын урилгаар Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Монгол Улсын Их хурлын дэмжлэгтэйгээр зохион байгуулагдсан юм. Уг чуулганд Орос, Монгол, Казахстан, Хятад, Өмнөд Солонгосын төлөөлөл орлцов.
Бизнес хурлыг ХАҮҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Энэбишийн Оюунтэгш нээж хүндэт зочдыг танилцуулсны дараа оросын төлөөлөгчдийн тэргүүн үг хэлэв. А.С.Цыденов хүрэлцэн ирсэн хүмүүст мэндчилгээ дэвшүүлэн монгол, оросын талын ашиг сонирхолыг хөндсөн тулгамдсан асуудлыг хэлэлцэх боломж олгосон тус хурлын зохион байгуулагчдад талархал илэрхийлэв. Тэрээр хэлсэн үгэндээ буриад улс бол олон тооны төслүүдийг тангилцуулж гадаадын түншүүдтэй харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх янз бүрийн хувиларуудыг санал болгож байгааг онцлон, монголын бизнесий хүрээнийхнийг Улаан-Үүд хотод 2018 онд Сколково» хөрөнгө орулалтын сангийн ивээл дор зохион явуулах стартапд оролцохыг урив. Улаан-Үүд хотын нисэх буудал “нээлттэй тэнгэр” гэсэн статустай болж энэ нь олон улсын хамтын ажиллагааны хүрээг тэлж, Монгол хийгээд гадаад бусад орны нисэх онгоцыг хялбаршуулсан журмаар хүлээн авах блмжийг буй болгож байгаа тухай Буриад улсын Тэргүүн мэдэгдлээ. Үгнийхээ төгсгөлд тэрээр бизнес хурлын ажилд амжилт хүсэв.
Дараа нь Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Искандер Азизов үг хэлж мэндчилгээ дэвшүүлэв. Тэрээр Буриад улс бол Монгол Улстай нягт хийгээд үр бүтээлтэй хамтын ажиллагааг явуулж байгаа манай орны чухал бүс нутаг мөн гэж цохон тэмдэглэв. Тус бүс нутаг нь ашигт малтмалын олборлолт, байгалийн нөөц ашиглах, аялал жуулчлал зэрэг салбарт хөрөнгө оруулалх үлэмж нөөц бололцоотой юм гэж ээ. Түүний хэлсэнчлэн олон тооны дацан хийдтэй түний дотор хамгийн том нь болох Иволгинский хийдтэй Буриад бол Орос Улсын буддагийн шашны төв гэдгийг түмэнтэй хүлээн зөвшөөрсөн байх юм. Тэрээр шашны мөргөлчдийг төдийгүй энгийн жуулчдыг ч өөрт татах увидастай юм гэж цохон тэмдэглэв. УИХ-ын гишүүн, монгол-оросын парламент хоорондын бүлгийн орлогч дарга Бямбасүрэнгийн Энх-Амгалан өөрийн хэлсэн үгэндээ буриадын зочин төлөөлөгч, Орос Улсаас Монгол Улсад суугаа элин сайд, УИХ-ын гишүүд, бүх оролцогчдод хандаж энэхүү чухал хурлыг зохион байгуулан оролцож байгаад нь талархал илэрхийлэв. Тэрээр «манай хоёр ард түмэн эртний түүхэн харилцаатай бөгөөд амаргүй үеийг даван туулж ирсэн билээ. Хоёр орны уламжлал найрамдалт харилцаа улам бүр хүрээгээ тэлж үүний баталгаа нь Красноярск, Санкт-Петербург, Новосибирск зэрэг хотуудад зохиогдсон олон улсын томоохон чуулганууд юм. бидний хүрсэн амжилтын дотор Орос, Монгол, Хятадын хамтарсан “Цайны зам” төсөл зүй ёсоор орж байна гэж ээ. Главными направлениями нашего сотрудничества, по словам Б.Энх-Амгалангийн хэлсэнчлэн манай хамтын ажиллагааны гол чиглэлүүд бол хүрээлэн буй байгал орчныг хамгаалах, аялал жуулчлал, хилийн боомтуудын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх зэрэг байх юм. Үгийнхээ төгсөгөлд тэрээр хурлын оролцогчдын ажилд амжилт хүсч энэхүү арга хэмжээ нь хоёр талын харилцан ашигтай хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэн гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгч Баатаржавын Лхагважав тавьсан илтгэлдээ Буриад Улсын хамгийн чухал яамны удирдлага, ажил хэрэгч хүрээний өргөн төлөлө бүхий төлөөлөгчдийг тэргүүлж Монгол Улсад айлчлан ирсэн А.С.Цыденовт гүн талархал илэрхийлж тавьсан зорилго нь амжилттай хэрэгжин гэдэг итгэлтэй байгаагаа хэлэв. Тэгэхдээ тэрээр Буриад Улсад хийх хөрөнгө оруулалт нь эцэстээ Монголд ч ашигтай болох бөгөөд Буриадад байгуулсан хөрөнгө оруулалтын таатай нөхцөл нь хоёр орны худалдаа эдийн засгийн хатын ажиллагааг өргөжүүлэх боломж олгож байгааг цохон тэмдэглэв. Хурлын албан ёсны хэсэг дуссаны дараа Буриад Улсын Тэргүүн А.С.Цыденов түүнд тавьсан асуултанд дэлгэрэнгүй хариулт өгч улсын зохих байгууллагуудад монголын талаас дэвшүүлсэн саналыг авч хэлэцэхийг даалгав..
Дараа нь хурал ажлаа үргэжлүүлэв.
Мөн өдөр Буриад Улсын Тэргүүнийг Улаанбаатар хотын захирагч С.Батболд хүлэн авав. Уулзалтын явцад Буриад улс монголын нийслэл хотын хамтын ажиллагааны янз бүрийн асуудлыг хэлэлцэв.