2017 оны 10-р сарын 6-нд Завхан аймагт, ОШУСТ-ийн дэргэдэх Орос хэлннй төвийн салбарт монгол-оросын найрамдал хамтын ажиллагааны өдрүүд нээгдэв
Орос хэл, оросын соёлын энэ жилийн баяр нь монголын иргэд орос улсад суралцаж эхэлсний 95 жилийн ойтой давцаж байгаа юм.
Энэ ойд зориулан орос дуу, шүлгийн уралдаан, үзэсгэлэн, асуулт хариултын уралдаан, орос хэлний олимпиад, Орос Улсын их дээд сургуулиудын төгсөгчдийн Чуулган зохион байгуулагдах юм.
2016 оны 11-р сарын 30-нд ОШУСТ-ийн дэргэдэх Орос хэлний төвийн салбарыг Завхан аймагт нээх тухай Гэрээнд гарын үсэг зурагдсан бөгөөд түүнээс хойш их ажлыг амжуулан хийлээ. Баярын ёслолын ажиллагааг Завхан аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын дарга С.Ганчимэг нээж үг хэлэв. Тэрээр энэхүү баярт ач холбогдол өгч энэ бол “хүнд цагийн бэрхшээлийг мөр зэрэгцэн даван туулсан манай хоёр орны эвдэршгүй бат бөх найрамдлын баталгаа мөн бөгөөд энэ жилүүдээр хоёр орны ард түмнүүд бахархах юмтай юм шүү” гэж ээ. Ёслолын ажиллагаанд оролцсон бүх хүмүүст хандаж Завхан аймгийн засаг даргын тамгын газрын орлогч дарга Б.Ядамжав мэндчилгээ дэвшүүлж баяр хүргэв. Тэрээр Завхан аймагт монгол-оросын найрамдалын Өдрүүд дахин тэмдэглэх болсонд баярлаж байгагаа хэлээд энэ сайхан үйл явдлыг нийт завханчууд ч ихэд баярлан хүлээ авсан гэдгийг онцлов. Тэрээр сумын захиргаанаас уг баярыг зохон явуулахад бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлэх болнно гэж амлав. ОШУСТ-ийн дэргэдэх Орос хэлннй төвийн Завхан аймаг дахь салбарын захирал Л.Оюунцэцэг өөрийн хэлсэн үгэндээ монгол орчуулгатай оросын уран сайхны кино найрамдлын Өдрүүдэд төдийгүй жилийн турш гарч, пройдёт конкурс чтецов стихотворений великого русского поэта оросын суут их яруу найрагч А.С.Пушкины шүлгийн уран уншигчдын уралд,аан, Б.Явуухуланы нэрэмжит орон нутгийн номын сантайй хамтран утга зохиолын үдэшлэгүүд явагдах юм гэж ээ. Үүнээс гадна оросын ёс уламжлалыг хэн сайн мэдэх вэ уралдаан зохиогдож бага, дунд, ахлах бүлэг болон сумын хүссэн бүхэнд зориулсан орос хэлний дамжаанууд ажиллах юм гэж мэдээллээ.
Найрамдлын Өдрүүдийн нээлтийн үеэр орос хэл дээрх номын үзэсгэлэн гарч, баярын хөтөолбөр бүхий ханын самбарууд хийгдэж, Орос хэлннй төвийн дэргэдэх салбарын ажлын жилийн төлөвлөгөөг байршуулав.
Арга хэмжээнд оролцсон хүмүүст Владимир Роговойн уран сайхны “Офицеры” киног үзүүлэв. Киноны дараа семинар на тему “ Улиастай сумын хүүхдийн цэцэрлэг дахь олон хэлний орчин “ сэдэв семинар боллоо.
Эл өдөр ОШУСТ-ийн дэргэдэх Орос хэлннй төвийн салбар жинхэнэ найрамдлын ордон байсан юм.