2017 оны 10-р сарын 3-нд “Blue Sky” зочид буудалд Монгол-Оросын «Монгол–Орос. Хамтын ажиллагаа» эдийн засгийн чуулган ажиллаж эхлэв.
Чуулганы хүрээнд “Боловсрол, шинжлэх ухаан, соёл спортын салбар дахь хоёр талт хамтын ажиллагааг өргөжүүлэн үр ашигтай болгох арга замууд ” сэдэвт дугуй ширээний хуралдаан боллоо. Уулзалтыг Монгол Улсын боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын орлогч сайд Ё.Отгонбаяр удирдав. Дугуй ширээний уулзалтын үндсэн илтгэлийг яамны дээд боловсролын бодлогын газрын орлогч даргын үүрэг гүйцэтгэгч Т.Амаржаргалан тавьж Монгол, Орос улсын хоёр талын хамтын ажиллагааны өсөлтийг хангаж үр ашигтай болгох тулгуур цэгүүдийг онцлон хөндөв.
Боловсрол, шинжлэх ухааны салбар дахь орос-монголын хамтын ажиллагааны хөгжлийн өнөөгийн байдал, хэтийн төлөвт өгсөн дүн шинжилгээ Россотрудничество агентагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Евгений Михайловын илтгэлд хөндөгдлөө. Тухайлбал тэрээр орос хэлний нэр хүнд Монгол Улсад тэр дундаа монгол сургуулиудын төгсөгчдийн дунд жилээс жилд өсч эрэлт хэрэгцээтэй болсоор байгааг цохон тэмдэглэв. Энэхүү үйл явцын гол хүшүүрэг нь бол Орос Улсаас жил бүр ирж буй оросын их дээд сургуулиудад тэтгэлэгээр суралцуулах хуваарь хийгээд монголын охид хөвгүүдэд оросын чанартай боловсролтой болж өөрийн хүссэн мэргэжлээр суралцах бодитой боломж хоёр яах рагагүй мөн юм аа. Тухайлбал энэ хуваарийн тоо 2017 онд гэхэд л 450 хүртэл өссөн байна. 2016 онд чиглэлийн яамны түвшинд чухал явдал болж сургалтын шинэ хөтөлбөр батлагдаж түүнд орос хэлийг 10-12 ангийн сурагчид судлах үндсэн гадаад хэлний хуваариар сонгох эрхтэй болсон юм. Гэхдээ сургалтын хөтөлбөрийн энэ хэсгийг хэрэгжүүлэх бодитой нөхцөл бүрдээгүй юм. Тухайлбал сургалтын программ боловсрогдоогүй, орос хэлний сурах бичиг, арга зүйн гарын авлага байхгүйн дээр орос хэлний өндөр мэргэшлийн багш хүрэлцээгүй байдал зэргийг нэрлэж болох юм. Энэхүү тулгамдсан асуудлуудынг шийдвэрлэхийн тулд юуны өмнө дараах цогц арга хэмжээг авах шаардлагатай байна. Үүнд: сургалтын программ, сурах бичиг, сургалт арга зүйн гарын авлага боловсруулах зорилго бүхий зохиогчдын хамт олныг байгуулах, Орос улсад монгол иргэдийн дунд сонгон шалгаруулалт явулж багш бэлтгүүлэх зэрэг байна. Тэгээд ч энэ талын бүхий л боломж байна. Эцсийн эцэст монгол, оросын эрдэмтэн, мэргэжилтнүүд бүрэлдэхүүнд нь орсон орос хэлний зохицуулах зөвлөлийг зайлшгүй хэрэгцээтэй байх шаардлагатай болов уу. Тэд энэ хэсэгт үүссэн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж улмаар дээр дурдсан зорилтуудыг хэрэгжүүлэхэд төрд туслах үүрэг хүлээх юм. Мэдээж хэрэг Орос Улсын зүгээс маш эрчимтэй санхүү хийгээд бусад тусламжгүйгээр энэ бүхэн бүтэхгүй гэдэг нь ойлгомжтой байгаа. Үргэжлүүлэн Е. Г. Михайлов Оросын шинжлэх ухаан соёлын төв нь оросын боловсролын экспорт, олон улсын шинжлэх ухааны хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэх, монголын иргэдийг Оросын их дээд сургуулиудад суралцах явдалд татан оролцуулах зэрэгт чиглэгдсэн төсөл программыг жил бүр боловсруулан хэрэгжүүлж байгаа тухай онцлов. ОШУСТ нь энэ чиглэлд оросын (зөвлөлтийн) их дээд сургуулиудын төгсөгчидтэй хамтран ажиллаж, орос хэл, оросын боловсролыг монголын бүс нутагт түгээн дэлгэрүүлэх ажилд онцгой анхаарал хандуулж ажиллаж байна. Тухайлбал жил бүр Монгол Улсын аймгуудад орос хэлний олимпиадыг зохион явуулж авъяастай Орос Улсад сурах чин эрмэлзэл бүхий алс хөдөө нутгийн сургуулиудын төгсөгчид оросын их дээд сургуулиудд суралцах эрх олж авдаг юм. Түүнтэй адил тийм Гэрчилгээг Монголын өнцөг бүрээс ирж орос хэлний улсын олимпиадад амжилттай оролцсон хүүхдүүд мөн гардаж авдаг юм. ОШУСТ нь математик, химийн улсын олимпиадад орж түрүүлсэн, Орост суралцах хүсэлтэй хүүхдүүдэд ийм гэрчилгээ олгоход бэлэн байгаа юм.
Монгол-Оросын хамтарсан сургуулийн захирал Жамбын Соронзон чуулганы оролцогчдийг боловсролын өндөр чанартай сургалтыг хангаж улмаар Монгол Улс дахь бловсролын салбарт өндөр түвшинд байр суурийг эзлэх боломжийг буй болгож чадсан өөрийн гэсэн хосгүй менежментийн системтэй танилцуулав. Плехановын нэрэмжит ОЭЗИС-ийн Улаанбаатар дахь салбар сургуулийн захирал Натальи Фалилеева өөрийн тавьсан илтгэлдээ сургуулийнхаа амжилтын тухай дурдаж улмаар тус сургуульд нэвтэрсэн бэлтгэл анги-ерөнхий боловсролын дунд сургууль-бэлтгэл факультет-их дээд сургууль гэх системийн ас\чаар сургууль мань Монгол улсын боловсролын үйлчилгээний зах зээлд эрэлт хэрэгцээтэй байгаа гэж ээ.
Дугуй ширээний уулзалтанд Орос Улсын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн олон улсын харилцааны Хорооны гишүүн Рафаил Зейнуровын илтгэл сэтгэл хөдлөлөөр дүүрэн мартагдашгүй дурсамж оролцогчдийн дунд үлдээсэн болов ууу. Тэрээр хүмүүнлэгийн салбарт байгаа тулгамдсан асуудлыг хэлэлцэх агуулгад өндөр үнэлгээ өгч хурлын хөтлөгчид орос монголын харилцааны тухай өөрийн шүлгийг сонордуулан гардуулав. Орос хэл сурах болсон шалтгааны тухай оюутнуудын дунд явуулсан социологийн судалгааны үр дүнгийн талаар МУИС-ийн профессор, хэл шинжлэлийн ухааны доктор Ц. Саранцацарал маш сонирхолтой илтгэл тавив. С интересной презентацией вуза выступила заместитель директора гуманитарного института Уралын Холбооны их сургууль (УрФУ)-ийн хүмүүнлэгийн дээд сургуулийн орлогч захирал Ольга Пономарева сургуулиа сонрхолтой хэлбэрээр танилцуулав.