2017 оны 10-р сарын 3-нд Улаанбаатар хотод “Монгол, Орос. Хамтын ажиллагаа-2017” чуулган болов
Тус чуулганд оросын талаас Оросын Холбооны Улсын хууль тогтоох байгууллага, ажил хэрэгч хүрээнийхэн, компани, олон нийтийн байгууллага, Новосибирск хотын захиргааны төлөөлөгч нар оролцлоо. Монголын талаас Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд, Улаанбаатар хотын захиргаа, Монголын бизнес, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцов. Оросын талыг Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн эдийн засгийн бодлогын нэгдүгээр орлогч дарга, Оросын олон улсын хамтын ажиллагааны холбоо (ООУХ)-ны ерөнхийлөгч Сергей Калашников тэргүүлэв. Харин монголын төлөөлөгчдийг Улсын Их Хурлын гишүүн, монгол-оросын парламент хоорондын бүлгийн орлогч дарга Б. Энх-Амгалан тэргүүлэв.
Чуулганыг Монгол Улсын Гадаад харилцааны сайдын үүрэг гүйцэтгэгч Ц. Мөнх-Оргил нээж хэлсэн үгэндээ Оросын Холбооны Улсаас өндөр хэмжээний албан төлөөгчид ирсэн явдал нь Орос, Монгол хоёр улсын техник-эдийн засгийн хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх явдалд энэхүү чуулганы ач холбогдолд маш их байгаагийн баталгаа мөн гэдгийг онцлов. Сайд манай хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагаа нь байвал зохих түвшинд хүрээгүй бөгөөд тус чуулганы эрхэм зорилго нь чухамдаа хоёр орны эдийн засгийн харилцааг нэмэгдүүлэх арга замыг тодорхойлоход оршино гэж анхааруулав. Түүний хлэсэнчлэн орос-монголын бараа эргэлт Монгол улсын нийт бараа эргэлтийн зөвхөн 11%-тай тэнцэж байгаа явдал бол хөрш хийгээд эртний түнш орнуудын хувьд яав ч хангалттай үзүүлэлт биш юм гэж ээ. Мөн түүндчлэн Орос руу чиглэсэн монголын экспорт Орос Улс дотор бодит болоод бодит бус заавал байх бус хүндрэлэй тулгарч байгааг онцлов. Хэдий тийм боловч энэ жилийн эхний хагаст манай хоёр орны бараа эргэлтийн өсөлт 8,5 % тэнцэв.
Дараа нь Монгол улсын УИХ-ын гишүүн Б. Энх-Амгалан үг хэлж Новосибирск хотод нөднин жил болсон чуулган, энэ харилцааны хүрээнд явагдсан олон арга хэмжээний талаар ярив. Тэрээр уг чуулганыг явуулахад дэмжлэг туслалцаа үзүүлсэн зохион байгуулагч С.В.Калашников, Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Искандер Азизов, Новосибирск хотын захирагч Анатолий Локоть нарт гүн талархал илэрхийлэв. Үүний хариу болгож С.В.Калашников чуулганы оролцогчдод хандаж ирүүлсэн ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн Дарга Валентина Матвиенкогийн Мэндчилгээг уншиж сонордуулав. Түүнд Орос, Монгол улсын бүх талын хамтын ажиллагааг хөгжүүлэхийн чухалыг онцлон хоёр орны төлөөлөгчдийн янз бүрийн түвшний харилцааны талбар болох энэхүү чуулганд өндөр үнэлгээ өгсөн байна. Дараа нь оросын төлөөлөгчдийн тэргүүн дэлхийн эдийн засаг Дорнын бүс нутагт шилжиж Монгол Улс өөрийн газар зүйн давуу байдлыг ашиглан эдийн засгийн энэхүү орон зайд чухал үүрэг гүйцэтгэж чадна, гүйцэтгэх ёстой ч юм гэдгийг онцлон тэмдэглэв. Тэрээр цааш нь ОУХАХ, Олон улсын хамтын ажиллагааны Сибирийн холбоотой хамтран Орос Улс, Монгол Улсын бизнес нөөц бололцоонд тулгуурласан худалдааны интернет- талбар байгуулах тухай шийдвэр гаргасан тухай мэдэгдлээ.
В своём выступлении И.К.Азизов өөрийн илтгэлдээ энэхүү чуулганыг зохион явуулсан зохион байгуулагчдад гүн талархал илэрхийлэн тэрээр хоёр орны харилцан ашигтай хамтын ажиллагааны хөгжилд чухал үүрэг гүйцэтгэж байгааг онцлов. Цаашид Орос, Монгол улсын ажил хэрэгч хамтын ажиллагааны нөөц бололцоог илүү эрчимтэй ашиглах шаардлагатайг анхааруулж улмаар эрчим хүч, тээвэр, хөдөө аж ахуй, Евразийн эдийн засгийн холбоотой тогтоосон хамтын аижиллагаа, Орос Улстай агаарын нисэхийн техникийн засвар ашиглалтанд хамтран ажиллах зэрэг чиглэлүүдийг онцгойлон хөндөв.
Новосибирск хотын захирагч Анатолий Локоть хэлсэн үгэндээ Улаанбаатар хотын захирагч, гишүүн Б. Энх-Амгалан нарт хоёр орны энэхүү том, маш чухал чуулганд оролцох боломж олгосонд гүн талархал илэрхийлэв. Тэрээр Новосибирск,Улаанбаатар хоёр хот мань ах дүүгийн барилдалгааны тухай гэрээ байгуулснаас хойш өнгөрсөн хоёр жилийн хугацаанд олон төрлийн ажлуудыг хэрэгжүүлсэн бөгөөд одоо хоёр хотын хамтын ажиллагааны эдийн засгийн харилцааг илүү хөгжүүлэх талаар шуурхайлан ажиллах шаардлагатай болохыг тэмдэглэв.
Нээлтийн албан ёсны хэсэг дууссаны дараа “Хоёр талын хамтын ажиллагааны өнөөгийн байдал хөгжлийн гол чиглэл”, “Монгол-оросын эдийн засаг худалдаа, бүс хоорондын хийгээд хил орчмын хамтын ажиллагаа” сэдэвт хуралдаан, “Монгол Улсын эдийн засгийн чөлөөтэй бүс, Оросын Холбооны Улсын эдийн засгийн онцгой бүсүдийн ажиллагааны онцлогууд ” сэдэвт семинар, “Барилга, хот байгуулалтын салбар дахь хамтын ажиллагааны хэтийн төлөв байдал”, “Хөдөө аж ахуйн салбар тариалан үйлдвэрлэлийн цогцолбор дахь хамтын ажиллагаа” сэдэвт дугуй ширээний уулзалтууд явагдлаа.
“Боловсрол, шинжлэх ухаан, соёл спортын салбар дахь хоёр талт хамтын ажиллагааг өргөжүүлэн үр ашигтай болгох арга замууд ” сэдэвт дугуй ширээний уулзалт дээр Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Евгений Михайлов илтгэл сонсгов.
Чуулганы үр дүнд Монгол, Орос улсын байгууллага, компаниуд эдийн засаг хийгээд хүмүүнлэгийн янз бүрийн салбарт хамтран ажиллах тухай санамж бичиг, гэрээ байгуулан үсэглэв.
Чуулганы ажиллагааг Монгол Улсын хэвлэлийн болон телевизийн төв хэрэгслэлүүдээр өргөн суртачлав.