Compressed file

МОНГОЛЫН ЭНХ ТАЙВАН, НАЙРАМДЛЫН БАЙГУУЛЛАГА
Лого
Монголын энх тайван, найрамдлын байгууллага бол дэлхийн орнуудтай соёл хүмүүнлэгийн хамтын ажиллагааны 30 гаруй найрамдалын нийгэмлэг бүхий гадаад орнуудтай найрамдал соёлын харилцаатай монголын төв байгууллага юм.
Тэрээр 1958 онд байгуулагдсан гадаадтай найрамдал, соёлоор харилцах Монголын  хорооны үе залгамжлагч байгууллага мөн бөгөөд Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн бус байгууллагын тухай хууль, Гадаад бодлогын үзэл баримтлал, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал болон бусад хууль зүйн актууд, олон улсын эрх зүйн хэм хэмжээ, зарчим, олон улсын гэрээ, Байгууллагын Дүрэм зэргийг удирдлага болгон Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдал, үндэсний эрх ашиг сонирхолыг дэмжих, гадаад орнуудын ард түмнүүдтэй найрамдалт харилцаа, нягт хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэгдсэн үйл ажиллагаа явуулж байна. Тэрээр улс гүрнүүд  хөгжих олон улсын амгалан тайван орчныг буй болгох үйл хэргийг дэмжих, янз бүрийн орны найрамдлын нийгэмлэгүүдэд тулгуурлан улс түмний энх тайван, найрсаг хамтын ажиллагааг дэмжих, иргэний ардчилсан нийгмийн давуу тал, боломжийг ашиглан ил тод, энх тайвансаг, олон туйлт бодлогын суртачилгаанд ашиглах зэрэг зорилтуудыг тууштай хэрэгжүүлж байна.  Монголын энх тайван, найрамдлын байгууллага нь ардын дипломатын төрийн бус төв байгууллага болохын хувьд мөнхийн хөрш, найрсаг харилцаатай Оросын Холбооны Улстай бүх талын идэвртэй, стратегийн түншлэлийн харилцаанд түшгэлсэн хамтын ажиллагааг хөгжүүлэх явдлыг нэр төртэй хүндэт үүрэгээ гэж ойлгоно.
2013 оны 3-р сарын 14 өдөр болсон Монголын энх тайван, найрамдлын байгууллагын  Ерөнхий чуулгааны үед түүний шинэ удирдах бүрэлдэхүүн сонгогдсон байна.
Одоо Монголын энх тайван, найрамдлын байгуулагын Тэргүүнээр улс төрийн ухааны доктр, Монголын парламентын гишүүн асан Дэлэгийн Загджав ажиллаж байна.
МЭТНБ-ын нэгдүгээр дэд тэргүүнээр  Монгол Улсын Баатар, Зөвлөлт Холбоот Улсын  Баатар, сансрын нисэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаа, дэд тэргүүнээр Монгол Улсын Гадаад харилцааны сайд асан, Монгол Улсын Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Лувсангийн Эрдэнэчулуун нар тус тус  ажиллаж байна.   

Хаяг: Улаанбаатар, Энхтайвны өргөн чөлөө 17G*,
Энх тайван найрамдлын ордон.
Утас/факс: + (976-11) 323456
Гар утас: + (976-11) 320045

Цах.шуудан: info@peacemongolia.mn
Вэб-сайт: www.peacemongolia.mn


НАЙРАМДЛЫН НИЙГЭМЛЭГҮҮДИЙН МОНГОЛЫН ЭВЛЭЛ
Лого
Зөвлөлт Холбоот Улстай  Соёлоор харилцах монголын нийгэмлэг /МОКС/ нь 1947 оны тавдугаар сарын 22-нд байгуулагдсан юм.
1955 онд  “МОКС”-ыг Зөвлөлт Холбоот Улстай  тогтоосон найрамдал, соёлын харилцааг бэхжүүлэн хөгжүүлэх зорилго бүхий Монгол Зөвлөлтийн найрамдлын нийгэмлэг /МЗНН/ болгон өөрчөлсөн юм. 1992 онд МЗНН-ийг Найрамдлын нийгэмлэгүүдийн Монголын Эвлэл /ННМЭ/ гэж өөрчлөн байгуулсан юм.

ННМЭ-ийн үндсэн зорилго
ОХУ болон ТУХН-ийн орнуудын ард түмнүүдтэй тогтоосон найрамдалд харилцааг бэхжүүлэх, олон нийт, иргэдтэй найрсаг, эрх тэгш, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, Монгол Улсын төр засгийн дотоод, гадаад бодлогыг суртачлан, хэрэгжүүлэх үйлсэд идэвхтэй оролцох.

ННМЭ-ийн үйл ажиллагааны үндсэн чиглэл:
-ОХУ болон ТУХН-ийн орнуудын ижил төрлийн байгууллага, үйлдвэр, аж ахуйн газруудтай харилцаа хамтын ажиллагааг тогтооход зуучлах;
-ОХУ, Монгол Улс болон ТУХН-ийн орнуудын Өдөр, ОХУ, Монгол Улс болон ТУХН-ийн орнуудын түүхт ой, түүх, ёс заншил, уламжлал, соёл хөгжилд зориулсан арга хэмжээнүүдийг харилцан зохион явуулах;
-Оросын /зөвлөлтийн/ сургууль төгсөгчдийн эрх ашгийг хамгаалах тэднийг төлөөлөх, мэргэжил мэдлэгийг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлж, сургууль төгсөгчдийн диплом, бусад бичиг баримтыг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээнд нийцүүлэн баталгаажуулах;
-Монгол Улсад орос хэл болон ТУХН-ийн орнуудын хэлийг заах, дэлгэрүүлэх үйлсэд дэмжлэг үзүүлэх;
-Орос /зөвлөлтийн/ дууны уралдаан, Орос Улс, ТУХН-ийн орнууд, Монгол Улсын тухай асуулт хариултын тэмцээн, радио телевизийн нэвтрүүлэг зэрэг нийтийг хамарсан соёл-суртачилгааны арга хэмжээг зохион явуулах;
-Ажил хэрэгч хүмүүсийн уулзалт, ярилцлага, семинарыг зохион явуулах, төрөл бүрийн сэдэвтэй үзэсгэлэн гаргах;
-Монголын залуучуудыг ОХУ болон ТУХН-ийн орнуудын их дээд сургуульд суралцахад дэмжлэг үзүүлэх зэрэг болно.    

ННМЭ-ийн бүрэлдэхүүнд дараах нийгэмлэг, холбоод ажиллаж байна. Үүнд:
1.“Монгол Улс-Орос Улс” найрамдлын нийгэмлэг
2.“Монгол Улс-Украин Улс” найрамдлын нийгэмлэг
3.“Монгол Улс-Кыргызстан Улс” найрамдлын нийгэмлэг
4.“Монгол Улс-Таджик Улс” найрамдлын нийгэмлэг
5.“Монгол Улс-Беларусь Улс” найрамдлын нийгэмлэг
6.“Монгол Улс-Узбекистан Улс” найрамдлын нийгэмлэг
7.“Монгол Улс-Казахстан Улс” найрамдлын нийгэмлэг
8.“Монгол Улс-Туркменистан Улс” найрамдлын нийгэмлэг
9.“Монгол Улс-Армени Улс” найрамдлын нийгэмлэг
10.Орос хэл, утга зохиолын багш нарын монголын холбоо
11.Монгол-оросын дайчин нөхөрлөлийн холбоо
12.Монгол-оросын ажил хэрэгч хамтын ажиллагааны холбоо
13.Оросын /зөвлөлтийн/ сургууль төгсөгчдийн Монголын холбоо

Үүнээс гадна “Монгол Улс-Орос Улс” найрамдлын нийгэмлэгийн бүрэлдэхүүнд “Монгол-Тува”, “Монгол-Буриад”, “Монгол-Халимаг”, “Монгол-Саха”, “Монгол-Татарстан” зэрэг Найрамдлын нийгэмлэгүүд ажиллаж байна.
ННМЭ нь Орос Улс, ТУХН-ийн орнуудын Элчин сайдын яам, төлөөлөгчийн газар, ОШУСТ, орос Улсын ГХЯ-ны дэргэдэх Оросын шинжлэх ухаан соёлын хамтын ажиллагааны олон улсын төв, Монголын анд нөхөд Нийгэмлэг, Оросын /зөвлөлтийн/ их дээд  сургууль төгсөгчдийн олон улсын зохицуулах зөвлөл зэрэг байгуллагуудтай нягт холбоотой ажиллаж байна.
ННМЭ-ийн Тэргүүнээр Монгол Улсын Баатар, Зөвлөлт Холбоот Улсын Баатар, сансрын нисэгч Ж. Гүррагчаа, ННМЭ-ийн Дэд тэргүүнээр –Монгол Улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан Х.Бадамсүрэн, Монгол Улсын Гавъяат багш Д. Цогзолмаа нар ажиллаж байна.

Хаяг: Улаанбаатар-210644, Энхтайвны өргөн чөлөө
Энх тайван найрамдлын ордон, 305 тоот.
Утас/факс: + (976-11) 321465
Г/утас: + (976) 91113931, + (976) 99807720
Цах.шуудан: undral_u@yahoo.com

“МОНГОЛ -ОРОС” НАЙРАМДЛЫН НИЙГЭМЛЭГ
Лого
“Монгол-Орос” найрамдлын нийгэмлэг /МОНН/ нь монгол, оросын ард түмнүүдийн хооронд тогтоосон найрамдалыг бэхжүүлэх, Оросын Холбооны Улстай сайн хөршийн харилцааг хөгжүүлэх үйлсэд нийгмийн дэмжлэг туслалцаа үзүүлэх эрхэм зорилго бүхий монголын ардын дипломатын олон нийтийн байгууллага юм. МОНН нь 1992 онд байгуулагдсан боловч тэрээр түүхэн уламжлал ёсоор Монгол-Зөвлөлтийн найрамдлын нийгэмлэгийн үе залгамжлагчийн нэг  болохын хувьд түүнийг 1947 онд үүссэн гэж үздэг.
МОНН ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Улаанбаатар дахь Оросын  шинжлэх ухаан соёлын төв, Москва хот, Алтайн хязгаар, Бүгд найрамдах Буриад Улсын төлөөлөгчийн газруудтай нягт холбоотой ажилладаг юм.
Мөн түүнчлэн МОНН-ийн гол түншүүдэд Россотрудничество, Монголын анд нөхөд нийгэмлэг,  Монголын анд нөхөд нийгэмлэгийн Санкт-Петербург хотын салбар, халимаг-монголын найрамдлын нийгэмлэг, Монголын анд нөхөд нийгэмлэгийн Новосибирск мужийн салбар зэрэг оросын байгууллагууд орно.

МОНН-ийн гол зорилтууд:
-монгол-оросын найрамдлыг бэхжүүлэх зорилтод нийцүүлэн оросын найрамдлын нийгэмлэг, төв, хөдөлгөөнүүдтэй тогтоосон хамтын ажиллагааг хөгжүүлэх
-Орос Улс нь тусгаар тогтносон, ардчилсан, эрх зүйт улс  мөн гэдэг бодитой, олон талт  ойлголтыг буй болгохыг дэмжих
-Монгол Улс тусгаар тогтносон, ардчилсан, эрх зүйт улс  мөн гэдэг бодитой, олон талт  ойлголтыг Орос Улсад буй болгохыг дэмжих
-Нийгэм эдийн засаг, шинжлэх ухаан, соёл, оюун санаа, хүмүүнлэгийн салбар дахь мэдээллийг байнга солилцох ажлын өрнүүлэх зорилгоор төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах
-оросын болон олон улсын төрийн бус байгууллагуудтай холбоо тогтоож бүх талаар хөгжүүлэх
-урлагийн хамтлагуудын тоглолт, жүжигчдийн ганцаарчилсан тоглолт, телевиз, кино үзмэр, ардын урлагийн бүтээлүүдийн үзэсгэлэн, гэрэл зургийн үзэсгэлэн, монгол-оросын найрамдлын өдрүүд зэрэг арга хэмжээнүүдийг зохион байгуулах
-орос хэлийг сурах, дэлгэрүүлэх үйл ажиллагааг дэмжих
-ардын дипломатыг хөгжүүлэх, түүний арга болоцоог үр ашигтай хэрэглэх үйл явдалд идэвхтэй оролцох
-хүмүннлэгийн, эрдэм шинжилгээ, соёл мэргэжлийн салбаруудад монгол, оросын байгууллага, хамт олон, хот, муж хязгааруудын хооронд түншийн харилцааг бүх талаар дэмжин хөгжүүлэх зэрэг болно.

МОНН-ийн Тэргүүнээр Монгол Улсын Баатар, Зөвлөлт Холбоот Улсын Баатар, сансрын нисэгч Ж. Гүррагчаа, МОНН-ийн дэд тэргүүнээр Монгол Улсын Баатар, Ардын жүжигчин Г.Хайдав, Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич Б. Чадраа, Монгол Улсын гавьяат багш, доктор, профессор Э.Равдан нар ажиллаж байна.

Утас/факс: + (976-11) 321465
Цах.шуудан: monrosmaks@mail.ru
Хаяг: 210644, Монгол Улс, Улаанбаатар хот, Энхтайвны өргөн чөлөө
Энх тайван найрамдлын ордон, 306 тоот.

ОРОС ХЭЛ, УТГА ЗОХИОЛЫН БАГШ НАРЫН МОНГОЛЫН ХОЛБОО
Лого
Цах. шуудан: monapuyal@yahoo.com. Сайт: www.monapuial.mn

ОРОС /ЗӨВЛӨЛТИЙН/ СУРГУУЛЬ ТӨГСӨГЧДИЙН МОНГОЛЫН ХОЛБОО
Лого
Үүссэн огноо: 1972 оны 1-р сарын 14-ний өдөр
Өөрчлөгдсөн огноо: 2000 оны 11-р сарын 17-ны өдөр
Нийт төгсөгчдийн тоо: 60 гаруй мянга
Гишүүдийн тоо: 50 мянга
Салбарын тоо: 15
Холбооны удирдлага:

Ерөнхийлөгч - Б.Энхтүвшин, Монголын Шинжлэх Ухааны Академийн Ерөнхийлөгч, академич, Москвагийн статистикийн дээд сургуулийн төгсөгч
Дэд ерөнхийлөгч - Д. Цогзолмаа, ННМЭ-ийн Дэд тэргүүн, Монгол Улсын Гавъяат багш, Эрхүүгийн улсын их сургуулийн төгсөгч
Дэд ерөнхийлөгч - Т.Батболд, Монгол Улсын Засгийн Газрын төмөр замын хэрэг эрхлэх газрын дарга, Санкт-Петербургийн төмөр замын тээврийн инженерийн дээд сургуулийн төгсөгч.

Тэргүүний төгсөгчид: Монгол Улсын  докторын зэрэгтэй хүмүүсийн  90%,  дэд эрдэмтэдийн 60%, төр, улс төр, нийгмийн зүтгэлтнүүд 50 % гаруй  нь Оросын ба Зөвлөлтийн их дээд сургуулийн төгсөгчид эзлэж байна.

Төгсөгчдийн Бүх дэлхийн эхний хоёр чуулга уулзалтанд оролцсон хүний тоо: 60 хүн
Холбооны эрхэм зорилго:
Орос /зөвлөлтийн/ сургууль төгсөгчдийн эрх, мэргэжлийн ашиг сонирхолыг хамгаалах, дэмжих

Үйл ажиллагааны үндсэн чиглэлүүд:
-уулзалт, чуулга зэргийг сурч байсан улс, хот, сургуулиар нь зохион явулах замаар амьдралын бүхий л салбарт ажил хэрэгч харилцаа холбоо тогтоож, бататгах, төгсөгчдийн хүчийг нэгтгэн зангидах үйл хэрэгт дэмжлэг үзүүлэх
-эрдэм шинжилгээ, соёл боловсролын чиглэлээр төгсөгчдийн дунд бага хурал, семинар, симпозиум зохион явуулах
-Орос Улсын улс төр, соёлын амьдралтай холбоотой шаардлагатай мэдээллээр төгсөгчдийг хангах
-Төгсөгчдийн мэргэжил дээшлүүлэх, дипломын дараах сургалтад хамруулах ажилд дэмжлэг үзүүлэх
-Олж авсан боловсролын түвшин нь олон улсын хэм хэмжээнд тохирч байгаа эсэхийг батламжилсан ИНКОРВУЗЫН-21 сертификатыг төгсөгчид олж авахад нь туслах
-ИНКОРВУЗЫН-21  хамтран төгсөгчдийн үр ач нарыг Оросын их дээд сургуулиудад суралцахад нь дэмжлэг үзүүлэх
-Орос сурах, дэлгэрүүлэх, оросын соёлыг хүн амд суртачлан таниулах  үйл ажиллагаанд төгсөгчдийн мэдлэг, сонирхолыг ашиглах.

Хаяг: Улаанбаатар хот-210644, Энхтайвны өргөн чөлөө
Энх тайван найрамдлын ордон, 305 тоот. Утас/факс: + (976-11) 321465, Гар утас: + (976) 91113931, + (976) 99807720
Цах.шуудан: undral_u@yahoo.com