Compressed file

Номын сангийн тухай:

1976 оны 5-р сарын 7-нд Улаанбаатар дахь ОШУСТ-ийн номын сан монгол найз нөхөдийн өмнө үүдээ нээжж 30 гаруй жил уншигчиддаа үйлчлэн ажиллаж байна.  Өнөөдөр ОШУСТ-ийн номын сан нь номыг дэнчин тавилгүйгээр гэрээр ном уншилдаг хотдоо цорын ганц номын сан бөгөөд жилийн төлбөр ердөө л 5000 төгрөг. Манай номын сан уншлагын танхим, абонементом сан хөмрөгтэй ажиллаж байна..

Номын сангийн сан хөмрөгт дараах төрлийн 30 мянга гаруй номтой:

  • утга зохиолын ном  (орос хийгээд дэохийн сонодог зохиол, оросын ба хүүхдийн ном адал явдал, уран сэтгэмжий ном);
  • тга зохиол судлалын ном (орос, оросын утга зохиолын түүх, шүүмж, ардын аман зохиол);
  • хэл судлал (орос хэлний сургалт арга зүй,сурах бичиг, толь);
  • түүх (Оросын шинэхэн түүх, зөвлөлтийн үеийн түүх, Агуу эх орны дайны түүх);
  • техник  (различные отрасли промышленности, сельского хозяйства и др.);
  • медицина (анатоми, физиологи, мэс засал, гэмтэл судлал, мал эмнэлэг гэх мэт);
  • байгалийн ухаан (математик, физик, астрономи, геологи, биологи);
  • урлаг (уран зураг, уран баримал, график зураг, гоёл чимэглэл хэрэглээний урлаг, хөгжим, театр);
  • үзүүлэн хэрэгсэл гарын авлага (зураг, хөрөг зураг, гэрэл зургийн альбом, оросын зурачдын бүтээлийн хуулбар бүхий альбом).

Номын сан хөмрөгийн тухай мэдээллийг каталогт цагаан толгойн дарааллаар зохих системийн дагуу байршуулсан болно. Номын сангийн ажилтнууд уншигчдад номын сан, лавлах мэдээллийн үйлчилгээг номын фондоос ном товхимол гаргаж өгөх замаар хэрэгжүүлэн, сонголтоо зөв хийхэд нь зохих туслалцаа үзүлэн ажиллаж байна. Манай уншигчдын хүсэлтийг харгалзан номын сан нь оросын хийгээд монголын тогтмол хэвлэлийн захиалга хийдэг билээ. Энэ бол улс төр, шинжлэх ухаан техникийн, сургалтын, хэл судлалын, хүүхэд эмэгтэйчүүдийн хөгжлийн холбогдолтой сонин, сэтгүүлүүд юм.  Манай номын сангийн  байнгын уншигчдад зориулж сэдэвчилсэн үзэсгэлэн, номын сангийн сурталчилгааны хуудас, ойн өдрүүдийн зурагт үзэгэлэн гаргаж үйлчилдэг.

Орос хэл сурч байгаа бага сургуулийн сурагчдад зориулж манай номын сан дараах арга хэмжээ явулдаг. Үүнд:

  • хичээлийн гадуур явагдах долоо хоног бүрийн уран уншлага;
  • сэдэвчилсэн уулзалтууд;
  • хүүхдүүдийн зургийн үзэсгэлэн.

Бид өөрийн сайтыг ашиглан номын санд шинээр ирж байгаа номын тухай мэдээллэх болно. Эрхэм хайрт монгол анд нөхөд, эх орон нэгтнүүд ээ бид та бүгдийг эртний орос ёсоор “Тавтай морилно уу! “ хэмээн чин сэтгэлэээсээ урьж байна.  
Манайд «Б.Н. Ельцины нэрэмжит Ерөнхийлөгчийн номын сангийн» уншлагын танхим нээгдэн ажиллаж байна.

«Б.Н. Ельцины нэрэмжит Ерөнхийлөгчийн номын сангийн» открылась 27 мая 2009 оны 5-р сарын 27-нд  Санкт-Петербург хотноо нээгдэж дэлхийд хосгүй хамгийн залуу номын сан билээ.  Тэрээр хамгийн сүүлийн орчин үеийн технологийг эзэмшин, тоон ба мультимедийн тоног төхөөрөмжөр тоноглогдож түүний порталт орж ирэх хүмүүст аливаа номны цахим хувилбарыг авахын зэрэгцээ олон тооны уралдаан тэмцээн, олимпиадад оролцох, санкт-петербургийн их сургуулиуд, манай орны бусад их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудын эрдэмтдийн он-лайн лекцийн сонсогч болох боломжтой юм. Номын сангийн эрхэм зорилго нь тооны форматаар бүрдүүлсэн Орос орны соёлын өвийн санд иргэдээ чөлөөтэй нэвтрэн судлах бололцоог хангахад оршино. Номын сан нь түүхийн нэн ховор баримт бичиг, ном хийгээд өргөн нийтэд хаалттай байсан архивын  материалуудын цахим хуулбар (400 мянга гаруй нэгж) зэргээс бүрдэнэ.  

Мөн түүнчлэн номын сангийн хэмжээнд Оросын Холбооны Улсын эрх зүйн мэдээлэлд нэвтрэн ашиглах боломж бүхий олон нийтийн хоёр төв нээгдэн ажиллаж байна.  ОШУСТ-ийн уншиг олон, мэдээллийн «Соотечественник» төвийн ирэх хүмүүс дараах мэдээлэл эрх зүй системийг ашиглан сонирхсон мэдээллээ авах боломжтой. Үүнд: «Орос Улсын хууль тогтоомж», «Цахим хэлбэрэр байгаа эрх зүйн мэдээллийн албан ёсны хийгээд тогтмол хэвлэлүүд». Шардлагатай бол мэдээллийг цахим хэрэгслэлд буулгаж болно. Энэхүү мэдээлэл нь юуны өмнө хуулийн сургуулиудын багш, оюутан, Орос Улсад бизнес эрхэлж буй монголын ажил хэрэгч хүмүүс, эрдэмтэн судлаач хийгээд оросын хуль тогтоомжийн талаар зохих мэдлэг ол авах сонирхолтой хүмүүсийн эрэл хэрэгцээнд нийцэх болов уу.  Харин эрх зүйн мэдээллийг үнэ төлбөргүй олгож байгааг мэдэхэд илүүдэхгүй болов уу.

Ажиллах цаг:
Даваа, лхагва, баасан гарагуудад  9.00 цагаас 18.00 цаг хүртэл (пүрэв гараг-техникийн өдөр)

Завсарлага: 13.00-оос 14.00 хүртэл

Амралт: бямба, ням
 
Манай утас:  + (976-11) 45 33 04