• strict warning: Non-static method view::load() should not be called statically in /home/sites/missions/public_html/sites/all/modules/views/views.module on line 906.
  • strict warning: Declaration of views_handler_filter::options_validate() should be compatible with views_handler::options_validate($form, &$form_state) in /home/sites/missions/public_html/sites/all/modules/views/handlers/views_handler_filter.inc on line 607.
  • strict warning: Declaration of views_handler_filter::options_submit() should be compatible with views_handler::options_submit($form, &$form_state) in /home/sites/missions/public_html/sites/all/modules/views/handlers/views_handler_filter.inc on line 607.
  • strict warning: Declaration of views_plugin_style_tagadelic::options() should be compatible with views_object::options() in /home/sites/missions/public_html/sites/all/modules/tagadelic_views/includes/views_plugin_style_tagadelic.inc on line 34.

Хан Уул дүүрээгт болсон орос хэлний баяр

07.12.2012

2012 оны 12-р сарын 7-нд Улаанбаатраас холгүй орших  Хан-Уул дүүргийн 114-р дунд сургуульд “Орос хэлний өдөр” том баяр боллоо. Түүнд тус дүүргийн 10 сургуулийн багш сурагчид оролцов. Баярын хөтөлбөрт сурагчдын дунд зохиогдсон ардын бүжгийн уралдаан, багш нарын дунд явуулсан уран уншлагын уралдаанууд багтсан билээ. Уралдааны шүүгчээр ННМЭ-ийн дэд тэргүүн Доржпаламын Цогзолмаа, Улаанбаатар дахь ОШЖСТ-ийн дэргэдэх Орос хэлний төвийн захирал Ольга Степанова нар оролцов.

Бүжгийн төрлийн уралдаант хөтөлбөрт орсон Оросын ард түмнүүдийн бүжгүүдийг үзэгчдэд  толилуулав. Гялалзсан тод хувцас өмссөн гурван сургуулийн сурагчид нэгэн зэрэг “Калинка” бүжгийг тун чадварлаг бүжиглэв. Монгол сурагчид орос ардын дуу “Барыня”, “Катюша” дууг шүүгч, үзэгчдийн өмнө дуулж сонсгов. Ардын бүжгийн уралдааны ялагчаар халимаг ардын бүжиг бүжгэлсэн 60-р дунд сургуулийн “Непоседы” хамтлаг шалгарав. Тэд бүжгийн уран сайхан найрал, уран оёсон үндэсний хувцасны хослолоор тоглолтоо чимэж тодруулав.

Орос хэлний багш нарын дунд явуулсан уран уншлагын уралдаанд орос, зөвлөлтийн яруу найрагчдын шүүлгүүд уншигдав.  Уралдааны ялагчаар А.С. Пушкины “Евгений Онегин” найраглалын хэсэг Татьянагийн Онегинд бичсэн захиаг уран, чин сэтгэлээсээ уншсан 118-р дунд сургуулийн багш Дашдоржийн Энхтуяа шалгарав.

“Энэ бол бидний хувьд орос хэлний баяр төдийгүй бүх Оросын баяр юм” гэж баярын арга хэмжээний төгсгөлд 114-р дунд сургуулийн захирал Дашзэвэгийн Ган-Уяа хэллээ.

 

Ещё фотографии.

Торжественное открытие праздника русского языка
Выступление победителей. Калмыцкий танец
Почетное жюри
Танец «Калинка» в исполнении учеников 114 школы
Русский народный танец в исполнении призеров
Фотография на память