Анхаар! Элсэлтийн шалгалтыг Портфолио шалгаруулалтын хэлбэрээр явуулна!!!

Compressed file

Коронавирусын халдварын тархалтын аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн Газраас хорио цээрийг 2020 оны 3-р сарын 30-ны өдөр хүртэл сунгаж тогтоосныг харгалзан 2020/2021 оны хичээлийн жилд Орос Улсад үнэ төлбөргүй тэтгэлэгээр суралцуулах элсэлтийн шалгалтыг Портфолио шалгаруулалт (edu.rs.gov.ru сайт (https://future-in-russia.com) дээр бүртгүүлсэн бүх хүмүүст хамаарна), Онлайн ярилцлага (нэгдүгээр курс,  аспирантур, ординатурт суралцах горилогчдод хамаарна) зэрэг хэлбэрээр урьд нь тогтоосон хугацаанд буюу 2020 оны 3-р сарын 16-аас 21-ийг хүртэл явуулах болсныг анхаарна уу.  

 «Портфолио шалгаруулалт»-ыг явуулах зарчим

Сонгон шалгаруулалтанд оролцох мэдүүлгээ edu.rs.gov.ru (https://future-in-russia.com) мэдээллийн системд оруулсан горилогчдийн баримт бичгийг оросын тэргүүлэх их дээд сургуулиудын төлөөлөгч нараас бүрдсэн Шинжээчийн комисс сонгон шалгаруулатыг явуулах хуваарийн дагуу судлан ажиллана.  

Шинжээчийн комисс нь аттестат (диплом) эсвэл сурлагын дүнгийн хуудас зэргийн дундаж оноо, голлох хичээлийн дундаж оноо, нийгмийн чухал ач холбогдол бүхий горилогчдийн амжилт зэргийг харгалзан шалгаруулалтын үзүүлэлтийг баримтлан Портфолио шалгаруулалтыг явуулна.   

Зөвлөгөө өгөх комиссийн ажиллах хуваарь:

Даваа– баасан гараг (2020 оны 1-р сарын 27-оос 3-р сарын 14-ийг хүртэл хугацаанд)   10:00 цагаас  17:00 цаг хүртэл

Харилцах утас: 45-46-00, 45- 28-70

Сонгон шалгаруулалтын кампанит ажлын хуваарь

Бакалавр, магистр, аспирантур, ординатур*, орос хэлний зуны сургалтанд* суралцах хүсэлтэй хүмүүс дараах үе шатыг амжилттай давсан байх шаардлагатай. Үүнд:  

I

2020 оны 3-р сарын

14-ий 13:00 цаг хүртэл

EDU.RS.GOV.RU сайт дээр заавал бүртгүүлэхХавсралт 1-д байгаа жагсаалтад  тусгасан хувийн баримт бичгийн скан-хуулбарыг оруулсан байх шаардлагатай .

2020 оны 3-р сарын

02-14 өдрүүдэд

 10:00 цагаас 17:00 цаг хүртэл

2020 оны 3-р сарын 14-нд

10:00 цагаас 13:00 цаг хүртэл

ОШУСТ-д өөрийн биеэр ирж бүртгэлийг баталгаажуулах. EDU.RS.GOV.RU системд оруулсан баримт бичгийг цаасан дээр буулгаж үзүүлэх. ОШУСТ-ийн хаяг: Улаанбаатар хот, 12-р хороолол, Токиогийн гудамж, б.39, 13 тоот.

Бямба гарагуудад 10:00 цагаас 16:00 цаг хүртэл

Анхаар!

Портфолио шалгаруулалтанд боловсролын гэрчилгээ (голлох бус хичээлээр  хоёроос илүүгүй “С” дүнтэй байх)-тэй төгсөгчид. 1-2-р курсын оюутнууд аттестат ба их дээд сургуулийн сургалт хариуцсан хэлтсийн тамгаар баталгаажуулсан сурлагын тодорхойлолт ( дундаж оноо 2,8-аас доошгүй байх). Магистр, аспирантурт суралцах горилогчдын дипломын дундаж оноо монголын боловсролын стандартаар  2,8-аас доошгүй,  оросын боловсролын стандартаар  4-өөс  доошгүй байх. Тухайн мэргэжлийн голлох хичээлийн жагсаалтыг Хавсралт 2-т тусгав.

II

2020 оны 3-р сарын

16-21 өдрүүдэд

Хуваарийн дагуу портфолио шалгаруулалт явагдна (горилогчдын баримт бичгийг судлан ажиллах) Хавсралт 3, Хавсралт 4.

2020 оны 3-р сарын 

19-ний өдөр

2020 оны 16-18 өдрүүдэд явагдсан Портфолио шалгаруулалтанд амжилттай  оролцсон горилдогчдын нэрсийг ОШУСТ-ийн сайт дээр нийтлэх  

2020 оны 3-р сарын

20-ний өдөр

Шалгалтаа амжилттай өгч анкетандаа 1-р курс (оросын дунд, их дээд сургуулиудын суралцагсадаас бусад)-т  элсэн гэж бичсэн бүх чиглэлийн горилогчдтой онлайн ярилцлага явуулна.   Горилогчид 2020 оны 3-р сарын 14 дотор онлайнд холбогдох зорилгоор өөрийн facebook.com-д байгаа хуудасныхаа ишлэлийг rcnk09@yandex.ru цахим шууданд илгээх шаардлагатай

2020 оны 3-р сарын

21-ний өдөр

Аспирантур, ординатур* болон урлагийн мэргэжлээр суралцах горилогчидтой хийх онлайн ярилцлага  (Горилогчид 2020 оны 3-р сарын 14 дотор онлайнд холбогдох зорилгоор өөрийн facebook.com-д байгаа хуудасныхаа ишлэлийг rcnk09@yandex.ru цахим шууданд илгээх шаардлагатай)

2020 оны 3-р сарын

24-ний өдөр

Шалгалтаа амжилттай өгч тэнцсэн горилогчдын  нэрсийг ОШУСТ-ийн сайт, самбар дээр нийтлэх  

Урлагийн мэргэжлээр суралцах горилогчдын дунд явуулах элсэлтийн шалгаруулалтыг явуулах хугацаа

«Соёл, урлаг» (урлагийн мэргэжил)-ээр суралцах горилогчид сонгож авсан тухайн их дээд сургуульдаа очиж элсэлтийн нэмэлт шалгаруулалтанд заавал орно.   

Урлагийн чиглэлийн их дээд сургуулиудад явагдах чиглэийн шалгалтын хуваарийг russia-edu.ru сайт дээр гаргасан байна

III

2020 оны 3-р сарын

24-өөс 4-р сарын 3 хүртэл

EDU.RS.GOV.RU системд баримт бичгийн иж бүрдлийг бүрдүүлэх Хавсралт  5.

2020 оны 4-р сарын 06

ОХУ-ын Боловсролын яам, тус хөтөлбөрт оролцож буй их дээд сургуулиудад судлуулхаар бүх баримт бичгийг Россотрудничество  руу илгээх.

IV

Сонгон шалгаруулалтын хоёрдугаар үе шат

Баримт бичиг, сонгон шалгаруулалтын дүнг ОХУ-ын Боловсролын яам, тус хөтөлбөрт оролцож буй их дээд сургуулиудад судлах.

* Ординатур болон Орос хэлний Зуны сургалтанд суралцах горилогчдод орос хэлийг чөлөөтэй эзэмшсэн байх шаардлага заавал тавигдна.  

Харилцах утас: 45-46-00, 45 28 70