Анхаар! Элсэлтийн кампанит 2020 ажил хойшлогдлоо

Compressed file

Анхаар!

2020-2021 хичээлийн жилд ОХУ-ын Засгийн Газрын ирүүлсэн тэтгэлэгт хуваарийн дагуу оросын их дээд сургуулиудад суралцахаар сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлтэй хүмүүсийн мэдээллийн систем дахь бүртгэлийг 2020 оны 1-р сарын 10-аас явуулхаар боллоо.

Энэ онд Монгол Улсын иргэн, Монгол Улсад байнга оршин суугаа оросын эх орон нэгтнүүд сонгон шалгаруулатанд оролцох бүртгэлийг зөвхөн мэдээллийн тусгай систем edu.rs.gov.ru.-ээр дамжуулан 2020 оны 3-р сарын 14-ийг дуустал хийнэ.

Мэдүүлгийг бүртгүүлэх, ирүүлэх заавар: https://future-in-russia.com/files/ru/FutureinRussia.pdf

Сонгон шалгаруулалтыг хоёр үе шаттай явуулна. Үүнд:

Нэгдүгээр үе шат Улаанбаатар дахь ОШУСТ-д баримт бичиг бүрдүүлэх мэдээлийн системийг ашиглан сонгон шалгаруулалтыг явуулна.

Нэгдүгээр үе шатанд оросын боловсролын байгууллагад  суралцах хүсэлт гаргасан гадаадын иргэдийн тухай мэдээллийг бүрдүүлж, сонгон шалгаруулатыг явуулна. Шалгаруулалтын дүнгээр тухайн улсад ирүүлсэн тэтгэлэгт хуваарийн дагуу горилогчдын нэрсийг бүрдүүлж Россотрудничество агентлагийн Төв аппарат руу хүргүүлнэ.  

Хоёрдугаар үе шат сонголтыг Орос Улсын Боловсрол шинжлэх ухааны яам болон нэгдүгээр үе шатанд шалгарсан гадаадын иргэдийг суралцуулах  бэлтгэл бүхий оросын боловсролын байгууллагууд хэрэгжүүлнэ. 

Хоёрдугаар үе шатанд Орос Улсын Боловсрол шинжлэх ухааны яам горилогчдийн баримт бичгийн тавигдах шаардлагад нийцсэн эсэхийг хэлэлцэн нэрс ба баримт бичгийг гадаадын иргэдийг суралцуулах  бэлтгэл бүхий оросын боловсролын байгууллагуудад хүргүүлнэ.  Оросын их дээд сургуулиуд горилогчдийн сонгон шалгаруулалтанд шууд оролцох эрхтэй. Ингээд Орос Улсын Боловсрол шинжлэх ухааны яам Россотрудничество агентлаг руу хоёрдугаар үе шатны дүнг хүргүүлнэ. Россотрудничество нь гадаадад байгаа газарт уг дүнгийн талаар мэдэгдэнэ. 

Урд нь ашиглаж байсан RUSSIA.STUDY систем нь тэтгэлэгийн кампанит оролцох хүсэлтэй иргэдийг бүртгэх эрхгүй болсныг нэмж мэдэгдье.   

Хавсралт: 2020 онд Монголд явуулах сонгон шалгаруулалтын кампанит ажлын хуваарь

АНХААРУУЛГА!

КОРОНАВИРУСЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗОРИЛГООР МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГАРГАСАН ШИЙДВЭРИЙН ДАГУУ СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ, ИХ ДЭЭД СУРГУУЛИУД БОЛООД БУСАД БОЛОВСРОЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ 2020 ОНЫ  3-Р САРЫН 2-ЫГ ХҮРТЭЛ ТҮР ХУГАЦААГААР ХААЖ БАЙГААТАЙ ХОЛБОГДУУЛАН ОРОС УЛСАД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ СУРАЛЦАХ ГАДААДЫН ИРГЭДИЙН ДУНД ЯВУУЛАХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ХУГАЦАА ДООРХ БАЙДЛААР ХОЙШЛОГДОЖ БАЙНА.

ТУС СОНГОН ШАЛГАРУУЛАЛТТАЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЛИЙГ ДООРХ УТСААР 2020 ОНЫ 1-Р САРЫН 27-НООС 3-Р САРЫН 2-ЫГ ХҮРТЭЛ ( ДАВАА – БААСАН ) 1000 - 1500 ЦАГИЙН ХООРОНД АВЧ БОЛНО.

УТАС: 11-454600

Сонгон шалгаруулалтын кампанит ажлын хуваарь

Бакалавр, Мэргэжилтэн, Магистр, Аспирантур, Ординатур, Орос хэлний зуны сургуульд суралцах хусэлтэй хүмүүст зориулав

Сонгон шалгаруулалтын кампанит ажлын хуваарь   

бакалавр, магистратур, аспирантур, ординатур, орос хэлний зуны сургуульд

 суралцах хүсэлтэй хүмүүст зориулав

 

I

3-р сарын 14-ны

13 цаг хүртэл

EDU.RS.GOV.RU сайт дээр Хавсралт 1-д тусгасан хувийн баримт бичгийн скан-хуулбарыг хавсрагаж заавал бүртгүүлэх. Хавсралт 1 

3-р сарын 2-оос

3-р сарын 14 хүртэл

10 цагаас 17 цаг

3 сарын 14-нд 13 цаг хүртэл

ОШУСТ-д биеэр ирж баримт бичгээ баталгаажуулах. EDU.RS.GOV.RU ны орсон баримт бичгийг цасаан дээр буулгаж дараах хаягаар өгөх: Улаанбаатар хот, 12-р хороолол, Токиогийн гудамж, 39, 13 тоот.

 Бямба гараг бүр 10:00 цагаас 16:00 цаг хүртэл.

3-р сарын 15

ОШУСТ-ийн  mng.rs.gov.ru сайт дээр портфолио шалгаруулалтанд амжилттай оролцож элсэлтийн шалгалтанд орох эрх авсан горилогчидын нэрсийг нийтлэх   (голлох бус хичээлд 2-оос дээшгүй С дүн байж болно). 1-2 курсын оюутнууд аттестат болон сургалтын албаар баталгаажуулсан  дүнгийн тодорхойлолт  (дундаж оноо 2,8 доошгүй байна). Магистрт болон аспирантурт суралцах хүсэлтэй горилогчидын дипломын голч дүн 2.8-аас доошгүй байх (монголын их дээд сургуулиудын дипломын хувьд), ОХУ-ын их дээд сургуулиудын дипломын голч дүн 4-оос доошгүй байх естойг анхаарна уу. Тухайн мэргэжлийн голлох хичээлийн жагсаалтыг эндээс үз. Хавсралт 2.

II

3-р сарын 16–21

Голлох хичээл, орос хэлний шалгалт Хавсралт 3.

 3-р сарын 19

3-р сарын 16-18 өдрүүдийн шалгалтыг амжилттай өгсөн горилогчидын нэрсийг ОШУСТ-ийн сайт дээр байршуулна

 3-р сарын 20

 Шалгалтаа амжилттай өгч 1-р курст суралцах хүсэлтээ гаргасан бүх чиглэлийн горилогчидтой ярилцлага явуулна (орос сургууль, ОХУ-ын их дээд сургуулиудын суралцагчидаас бусад)

 3-р сарын 21

Ааспирантур, ординатури на урлагийн мэргэжил сонгосон горилогчидтой ярилцлага-шалгалт явуулна

 3-р сарын 24

Шалгалтаа амжилттай өгсөн гориологчдын эцсийн нэрсийг ОШУСТ-ийн сайт дээр нийтлэх

 

«соёл ба урлаг» салбарт суралцах горилогчид  (урлагийн мэргэжлээр) сонгосон сургуульдаа очиж сонгосон чиглэлээр нэмж шалгалт өгнө.

III

3-р сарын 24-нөөс

4-р сарын 3

Бүрэн баримт бичгийг EDU.RS.GOV.RU системд бүрдүүлэх.

Хавсралт 4.

 4-р сарын 6

Баримт бичгийг Орос Улсын Боловсролын яам болон тус хөтөлбөрт орсон их дээд сургуулиудад судлуулахаар Россотрудничество агентлаг руу хүргүүлэх.

IV

Сонгон шалгаруулалтын хоёрдугаар үе шат

Баримт бичиг, сонгон шалгаруулалтын дүнг Боловсролын яаманд судлах 

*Ординатур болон Орос хэлний зуны сургалтанд суралцах горилогчдод орос хэлийг чөлөөтэй эзэмшсэн байх шаардлагыг тавина.

Харилцах утас:45-46-00,  45 28 70