Монголд Газар зүйн цээж бичиг бичив

Compressed file

2019 оны 10-р сарын 27-нд  Улаанбаатар дахь ОШУСТ-д Газар зүйн цээж бичиг бичив. Үүнд газар зүй, экологи, Оросын түүх, соёлыг сонирходог 60 гаруй оролцогч цээж бичгийг бичиж улмаар дараа жил ийм маягийн арга хэмжээнд оролцхоо илэрхийлэв.

Энд хүрэлцэн ирсэн бүх хүмүүст Россотрудничество агентлагийн  Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын дэд тэргүүн  Татьяна Будаева мэндчилгээ дэвшүүлж Монгол Улс энэхүү ажиллагаанд хоёрдахь жилдээ оролцож байгааг онцлов. Тэрээр уг цээж бичгийг 2015 оноос эхлэн Асран харгалзах зөвлөлийн дарга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В. Путины санаачлага дор Оросын газар зүйн нийгэмлэг зохион явуулж ирсэн гэдгийг тэмдэглэв.  Түүний гол зорилго нь газар зүйн мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх хүн амын дунд  Орос орны газар зүй хандуулах сонирхолыг нэмэгдүүлэхэд оршино.  

Дараа нь ажиллагааны зохицуулагч Даяна Борисова бүх орооцгчдыг хоёр багтхувааж халаалт хийх зорилгоор асуулт хариултын уралдааныг санал болгов. эхний багт монгол-оросын хамтарсан сургууль, ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны дэргэдэх сургуулийн сурагчид,0 хоёрдугар багт Г.В. Плехановын нэрэмжит ОЭЗИС-ийн Улаанбаатар дахь салбар сургууль, монгол сургуулиудын сурагчид орж улмаар хоёрдугар баг нэг оноогоор түрүүлэв.  Ингээд оролцонгчид дараагийн шат буюу газар зүйн цээж бичих ажилд орлоо.

Олон улсын газар зүйн цээж бичиг нь видео танилцуулга байдлаар явуулж асуулт болгонд өгөх хариултыг тодорхой хугацаагаар хязгарлав. Асуултыг хүнд хөнгөн зэргээр нь хоёр хэсэгт хуваасан болно. Энэ жилийн асуултыг дуучин телевизийн хөтлөгч Сергей Шнуров, «Россия» теле сувгийн хөтлөгч Мария Ситтель болон найруулагч, жүжигчин  и продюсер Никита Михалков нар дуулгав. Бүх оролцогчдод хуудсыг бөглөх нарийн заврчилга өгч асуултын зөв хариуг 2019 оны 11-р сарын 1-ээс, өөрийн харилтыг 11-р сарын 29-өөс  газар зүйн цээж бичгийн dictant.rgo.ru сайтаас харж болно гэж мэдэгдэв.

Арга хэмжээ газар зүйн цээж бичигт оролцсон тухай гэрчилгээ гардуулж дурсгалын зураг авалтаар өндөрлөв.

Compressed file
Compressed file
Compressed file
Compressed file
Compressed file