Орос хэл суралцах хүсэлтэй хүмүүсийн анхааралд!

Compressed file

Оросын шинжлэх ухаан, соёлын төв нь оросын их дээд сургуульд суралцах хүсэлтэй төгсөгчдийг элсэлтийн шалгалтанд бэлтгэх зорилго бүхий нэг жилийн дамжаандаа элсэлт авч   байна. Хичээл 2019 оны 9-р сарын 2-оос 2020 оны 5-р сарын 31 өдрийг хүртэл, долоо хоногт 5 удаа, 9.00 цагаас 14.00 цаг хүртэл хичээллэнэ.

Мөн ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдад зориулсан орос хэлний нэг жилийн дамжаандаа элсэлт авч байна. Хичээл 2019 оны 9-р сарын 9-өөс 2020 оны 5-р сарын 31 хүртэл,  долоо хоногт 3 удаа, 15.00 цагаас 18.15 цаг хүртэл хичээллэнэ.

 Дамжаанд элсэх нөхцөл:

  1. Монгол хэл заавал мэддэг байх
  2. Бүртгүүлэхдээ дараах баримт бичгийг гаргаж өгөх. Үүнд:
  • гэрэл зураг 3 х 4 хэмжээтэй - 1 шир.,
  • иргэний үнэмлэх, паспортын хуулбар,
  • гэрчилгээ ба түүний хуулбар (сургууль төгссөн хүмүүсийн хувьд),
  • хувийн хэрэг түүний хуулбар (төгсөх ангид сурч байгаа хүмүүсийн хувьд)

Бүртгэл 2019.08.01-ээс 2019.08.30 өдөр хүртэл, 9:00 цагаас 17:30  цагуудад явагдна.     

Лавлах утас : 11 452-870, 11-45-29-59, 11-45-33-04