Оросын Холбооны Улсын Эрхүү муж руу үлэмж хэмжээний үер болсонтой холбогдуулан Монгол Улсаса хүмүүнлэгийн тусламж үзүүлэх болсон юм

Compressed file

2019 оны 7-р сарын 1-нд  Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан соёлын төвийн тэргүүн  Амгалан Базархандаевт Эрхүүгийн их дээд сургуулиудын төгсөгчдийн холбоо бүрэлдэхүүнд нь ордог Гадаадын их дээд сургууль төгсөгчдийн нэгдсэн Зөвлөлийн санаачлагдын хэсэг  хандаж Эрхүү мужид болсон байгалийн гамшигт нэрвэгдсэн хүүхэд, томчуудад дэмжлэг үзүүлэх Сайн үйлсийн ажиллагааг зохион явуулах санаачлага дэвшүүлэв.   

ОШУСТ-д санаачлагдын хэсэгтэй хийсэн уулзалтын үеэр   А.Базархандаев байгалийн гамшигт нэрвэгдсэн хүмүүст тусламж үзүүлэх талаар ийм шуурхай хөдлөж хүмүүнлэгийн сэтгэлээр хандсан Гадаадын их дээд сургууль төгсөгчдийн нэгдсэн Зөвлөлийн тэргүүн ноён Хосхүүд талархал илэрхийлж Эрхүү мужийн үерийн талаар мэдээлэл хийв.   

2019 оны 7-р сарын 2-нд  Гадаадын их дээд сургууль төгсөгчдийн нэгдсэн Зөвлөлийн тэргүүн ноён Хосхүү, Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Амгалан Базархандаев нарыг Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга хүлээн авч уулзаж  Эрхүү мужид болсон байгалийн гамшигт нэрвэгдсэн хүмүүст хүмүүнлэгийн тусламж үзүүлэх тухай асуудлын талаар ярилцав.  Уулзлтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Эрхүү мужийн иргэдэд эмгэнэл илэрхийлж тэднийг бүх талаар дэмжиж байгаагаа мэдэгдэж олон хүнийг хамарсан гай гамшгийг даван туулах зориг хатуужилтай байхыг хүсэв. Тэрээр мөнгөн хөрөнгө, нэн түрүүнд шаардлагатай зүйл, хүнс хоол, дулаан хувцас, эм цуглуулж Эрхүү муж руу явуулах хөдөлгөөнийг зарлах талаар санал дэвшүүлэв.

Мөн уулзалтын дүнд Эрхүү мужийн үерт автагдсан газрын 100 хүүхдийг Монгол Улсад ирүүлж хүүхдийн тэргүүлэх зуны зуслан, төвүүдэд амруулж улмаар Монголын соёл, дурсгалт газруудтай танилцах боломж олгох тухай шийдвэр гаргасан байна.  

Гадаадын их дээд сургууль төгсөгчдийн нэгдсэн Зөвлөлийн гаргасан саначлагыг дараах байгууллагууд дэмжихээ илэрхийлсэн байна. Үүнд:  Улаанбатар Төмөр Зам, Аэромонголиа, Агарын тээврийн Ангара компани, Олон улсын хүүхдийн «Найрамдал» төв, Эрдэнэт хотын хүүхдийн Найрамдал зуслан  болон бусад байгууллагууд.  

Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан соёлын төвд уг ажлыг зохицуулах штаб байгуулагдаж түүнд Монгол улсад байнга оршин суугаа оросын эх орон нэгтнүүд, монголын иргэд хандаж Эрхүү мужид болсон үерт нэрвэгдсэн хүмүүст тусламж үзүүлэх талаарх. Гадаадын их дээд сургууль төгсөгчдийн нэгдсэн Зөвлөлийн тэргүүн ноён Хосхүүтэй холбогдох утас:  11-315990, 99081118.

ойрын хугацаанд Монгол Улсаас Эрхүү муж руу  хүмүүнлэгийн тусламж явуулах юм.