ОРОС УЛСЫН ТӨЛБӨРГҮЙ ДЭЭД БОЛОВСРОЛ Монгол Улсын иргэн Монгол Улсад байнга оршин суугаа оросын эх орон нэгтнүүдэд зориулав

Compressed file

Бакалавр, магистр, аспирантур, ординатур*, орос хэлний зуны сургалтанд суралцах хүсэлтэй хүмүүс дараагийн үе шатыг амжилттай давах ёстой. Үүнд:

I

3-р сарын 15

17:00 цаг хүртэл

Russia.study сайт дээр заавал бүртгүүлэх. Нэрс link: Хавсралт №1-ийн дагуу хувийн баримт бичгийн скан хуулбарыг сайтад байршуулах.

2-р сарын 25 3-р сарын 15  

10:00-оос 17:00 цаг хүртэл

 

ОШУСТ-д биеэр ирж бүртгэлээ баталгаажуулах. Russia.study системд байршуулсан баримт бичгийн цаасан дээрх хувийг гаргаж өгөх.

ОШУСТ-ийн хаяг: Улаанбаатар хот, 12-р хороолол, Токиогийн гудамж, 39-р байр, өрөө 13. Мөн Бямба гарагт 10:00-оос 16:00 хүртэл хүлээн авна.

3-р сарын 16

Портфолио шалгаруулалтыг амжилттай давж шалгалтанд орох эрх авсан горилогчдын нэрсийг ОШУСТ-ийн сайт mng.rs.gov.ru дээр байршуулан хэвлэх  

Голлох хичээлийн хоёроос дээшгүй хичээлд “С” (хангалттай)  дүн бүхий боловсролын тухай баримт бичигтэй горилогчид портфолио шалгаруулалтанд орох эрхтэй байна. Тухайн сонгосон мэргэжлийн голлох хичээлүүдэд “В” (сайн) дүнгээс догуур дүнтэй горилогчдыг   портфолио шалгаруулалтанд оруулахгүй.

1 ба 2-р ангийн оюутнуудын хувьд  сургалтын хэлтсийн тамгаар баталгаажуулсан сурлагын тодорхойлолт (дундаж балл 2,8 доошгүй).

Магистр, аспирантурд суралцах горилогчдын өмнөх боловсролын дипломын дундаж балл 2,8 доошгүй байна. Тухайн мэргэжлийн голлох хичээлийн жагсаалтыг эндээс үз link: Хавсралт №2.

II

3-р сарын 18-20

Бакалавр, магистрын мэргэжлээр суралцах горилогчдын дунд явуулах голлох хичээлийн шалгалт link: Хавсралт №3.

3-р сарын 21

Шалгалтаа амжилттай өгсөн горилогчдын нэрсийг ОШУСТ-ийн сайт дээр байршуулан хэвлэх.

3-р сарын 22 

Бакалавр, магистрын мэргэжлээр суралцах хүсэлтэй бөгөөд шалгалтаа амжилттай өгсөн горилогчдтай хийх ярилцлага (оросын боловсролын стандартаар сургалтаа явуулдаг сургуулиудын сурагчдаас бусад).

3-р сарын 23

Аспирантур, ординатур*, урлагийн мэргэжлээр суралцах хүсэлтэй горилогчидтой  хийх ярилцлага-шалгалт.

3-р сарын 26 

Сонгон шалгаруулалтаа амжилттай давсан нийт горилогчдын нэрсийг ОШУСТ-ийн сайт, самбар дээр байршуулан хэвлэх.

Чиглэлийн элсэлтийн шалгалт авах хугацаа

“соёл ба урлаг” гэх (урлагийн мэргэжил)-ээр суралцах хүсэлтэй горилогчид сонгосон их дээд сургуульдаа очиж элсэлтийн нэмэлт шалгалт өгнө link: Хавсралт №4.

III

3-р сарын

26 - 31

Сонгон шалгаруулалтаа амжилттай давсан горилогчдын хамт RUSSIA.STUDY системд сонгон шалгаруулалтын 2 дахь үе шатанд явуулах зорилгоор бүх баримт бичгийг бүрдүүлэх. Хугацаандаа баримт бичгээ бүрдүүлээгүй горилогчийг энэ жилийн сонгон шалгаруулалтын кампанит ажлаас хасна link: Хавсралт №5.

 

Горилогч нь RUSSIA.STUDY системд баримт бичгийг бүрдүүлэхдээ 6 хүртэл тооны их дээд сургуулийг холбооны нэг тойрогоос 3-аас дээшгүй,  Москва,  Санкт-Петербург хотоос 2 дээшгүй их дээд сургуулийг сонгох эрхтэй.

Мэргэжлийн код ба нэр нь Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын  яамнаас баталж гаргасан жагсалт дахь код нэртэй яв цав тохирсон байх ёстой.

Сонгосон мэргэжлээрээ суралцах сургуулиа сонгоход тань  мэдээллийн russia-edu.ru систем дахь навигатор ашиглахыг санал болгож байна.

Хэрэв горилогчийн сонгосон сургуулиудын нэгэн ч түүнийг өөрийн оюутнаар сонгохгүй бол сонголтыг Орос Улсын Дээд боловсрол, шинжлэх ухааны яам хийнэ.    

 

Горилогч нь Russia.study систем дахь бүх баримт бичгийг бүрдүүлж дууссаны дараа  өөрийн бэлэн анкет (их дээд сургууль, код ба мэргэжлийн нэрийг зааж)-ыг гарган авч бусад баримт бичиг (нэрс)-ийн хамт бүртгэлийн комисст өгнө.

4-р сарын 1

Баримт бичгийг Орос Улсын боловсрол, шинжлэх ухааны яам, хөтөлбөрт оролцож буй их дээд сургуулиудад хэлэлцүүлхээр Россотрудничество агентлаг руу явуулах.

IV

4-р сарын 2 – 8-р сарын 15

Сонгон шалгаруулалтын 2-р үе шат

Баримт бичиг, сонгон шалгаруулалтын дүнг Орос Улсын боловсрол, шинжлэх ухааны яам, их дээд сургуулиудад хэлэлцэх.

*Ординатур , орос хэлний зуны сургалтанд суралцах горилогчдод тавигдах зайлшгүй шаардлага–орос хэл чөлөөтэй мэддэг байх.

Харилцах утас: 45 28 70.

Документы

Хавсралт №4

DOCX 30,0 КБ

Хавсралт №5

DOCX 14,6 КБ

Хавсралт №1

DOCX 15,9 КБ

Хавсралт №2

DOCX 14,8 КБ

Хавсралт №3

DOCX 26,2 КБ

ОРОСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 100% ТЭТГЭЛГИЙН RUSSIA STUDY САЙТАНД БҮРТГҮҮЛЭХ ЗААВАРЧИЛГАА