Эх орон нэгтнүүд

Compressed file

Настан буурлууддаа анхараалаа хандуулж ивээл хайраа бэлэглэцгээе!
11-р сарын 22-нд Улаанбаатар дахь ОШУСТ нь  Монголд амьдарч байгаа эх орон нэгтнүүдийн Холбоотой хамтран ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр Настангуудын өдөрт зориулсан үдэшлэг зохион багууллаа.  ОШУСТ-ийн хөгжмийн танхимд Монгол Улсад байнга суугаа 40 орчим  настан буурал хүрэлцэн ирсэн байлаа. Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Евгений Михайлов, Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны  соёлын атташе Ольга Ракшаева, Улаанбаатар дахь Оросын Үнэн алдартны Гэгээн Гурвын сүмийн ширээт лам Алексей, оросын эх орон нэгтнүүдийн Зохицуулах зөвлөлийн тэргүүн Елена Казанцева нар тэдэнд мэндчилгээ дэвшүүлэн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв. Зочдыг цай амтатан бүхнээр дайлав. Ахмадууд дулаан, таатай сайхан орчинд бие биентэйгээ ярилца залуу насныхаа дууг дуулж тэр нь агаар амьсгалыг улам бүр дотно дулаан болгов. Дараа нь бүгдийн дуртай уран сайхны “Торгон цэргийн дууль” кино  үзүүлэв. 

Мөн ахмадуудын баяр дээр баяр нэмж 35 жил ханилсан Виктор Николаевич, Александра Иннокентьевна Брилевын гэр бүлд “Үнэнч хайр” медаль гардуулах ёслол боллоо. 

Compressed file

Улаанбаатар дахь ОШУСТ-ийн дэргэдэх “Эх орон нэгт” мэдээллийн төвийн нээлт

2012 оны 9-р сарын 28-нд года Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан,соёлын төвд Монгол Улсда банга оршин суугаа оросуудад зориулсан “ Эх орон нэгт” мэдээллийн төвийн нээлтийн ёслол боллоо.   Энэхүү төвд оросын эх орон нэгтүүдийн удирдах байгууллагуудын хурал явуулхаас гадна , энд өөрийн бололцоотой цагаар хэн ч ирж өөрт хэрэгтэй төрөл бүрийн мэдээлэл авч болох юм.

“Эх орон нэгт” мэдээллийн төв нь түүхэн эх оронсоо алсад амьдарч буй орос иргэдэд зориулсан Орос орны хэсэг юм.  Түүнд утга зохиолын шинэ бүтээлүүд төвлөрч, ямар нэгэн хэмжээгээр эх орон нэгтнүүдэд хамаарах аливаа хууль тогтоомжийн акт, Засгийн Газрын тогтоолууд, ОХУ-ын Ерөнхийлөгчийн зарлиг зэрэг материалуудыг янз бүрийн мэдээллийн зөөгч хэрэгслэлд байршуулна.  Мөн энд оросуудад үйлчлэх Оросын Холбооны Улсын хууль эрх зүйн мэдээлэл авах Төв нээгдсэн юм. “Эх орон нэгт” мэдээллийн төвийн нээлтэнд ЗХУ-ын Баатар, Монгол Улсын Баатар, Найрамдлын нийгэмлэгүүдийн монголын эвлэлийн тэргүүн, сансрын нисэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаа, Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн гзрын тэргүүн Евгений Михайлов, Найрамдлын нийгэмлэгүүдийн монголын эвлэлийн дэд тэргүүн Доржпаламын Цогзолмаа, оросын эх орон нэгтнүүдийн Зохицуулах зөвлөлийн дарга Елена Казанцева, Орос иргэдийн байгууллагын төлөөлөл, ОШУСТ-ийн ажилтнууд оролцов. Нэлтийн ажиллагаанд «Аист Монголия» телевизийн сурвалжлагч,   «Новости Монголия», «Монголия Сегодня» сонины сурвалжлагч нар оролцов.

Compressed file

Оросын Эх орон нэгтнүдийн Холбоо
Оросын Эх орон нэгтнүдийн Холбоо  бол Монгол Улсын төрийн бус байгууллагын тухай хуулийн дагуу сайн дурын үндсэн дээр үүсгэн байгуулагчид байгуулсан  олон нийтийн төрийн бус байгууллага мөн. Ту холбоог  2008 оны 11-р сарын 29-нд үүсэн юм. Тус Холбоог 2008 оны 11-р сарын 29-нд үүсгэн байгуулсан юм.  Холбоо нь өөрийн үйл ажиллагаагаа Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам болон гадаадад амьдарч байгаа эх орон нэгтнүүдийн асуудал эрхэлсэн бусад байгууллагуудтай нягт хамтран хэрэгжүүлж байна. Холбоо нь Улаанбаатар хотод өөрийн үйл ажиллагаагаа Улаанбаатар хотод хэрэгжүүлж байна. Уг Холбоонд насанд хүрсэн Монгол Улсад байнга  оршин суудаг оросын ямарч иргэн сайн дурын үндсэн дээр элсэж болно. Холбооны эрхэм зорилго нь Монгол Улсад байнга  оршин суугаа эх орон нэгтнүүдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах зорилгоор нэгтгэх; гадаадад амьдарч байгаа эх орон нэгтнүүдийн талаарх Оросын Холбооны Улсын хэрэгжүүлж буй бодлогыг  бүх талаар дэмжих; эх орон нэгтнүүдийн  Орос оронтойгоо тогтоосон сэтгэл бодол,  соёлын харилцаа холбоог хадгаалан үлдээх; Монголд ажиллаж байгаа эх орон нэгтнүүдийн бусад байгуулагуудтай холбоо тогтоох; орос, монголын ард түмнүдийн хооронд тогтоосон найрамдал хамтын ажиллааны уламлалыг цаашид хөгжүүлэн бэхжүүлэхэд оршино.
Холбооны зорилтууд:
•орос-монголын харилцаа, Орос Улс Монгол Улсынхооронд тогтоосон найрамдлыг бүх талаар дэмжих ,
•эх орон нэгтнүүдийн эрх ашгийг ханган хамгаалах зорилгоор улс төр, эрх зүй, нийгэм эдийн засаг, хүмүүнлэгийн бүхий л хөшүүргийг ашиглах,
•оросын эх орон нэгтнүүдийн соёлын өвийг судлан хадгалахад чиглэгдсэн ажлыг хэрэгжүүлэх,
•орос хэл, оросын соёлыг түгээн дэлгэрүүлэх ажлыг зохион байгуулж орос хэлтний орон зайг тэлэх,
•Орос, Монголын эдийн засаг, шинжлэх ухаан, соёлын харилцааг хөгжүүлэх үйлсэд Холбооныгүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн арга хэмжээг зохион байгуулах  ,
•Оросын соёлын суртачлах зорилго бүхий урлагийн байгууллагуудыг үүсгэн байгуулах асуудалд дэмжлэг үзүүлэх,
•Агуу Эх орны дайны ахмад дайчид, ахмадууд, орлого багатай эх орон нэгтнүүдэд тус дэмжлэг үзүүлэх,
•эх орон нэгтнүүдэд хүндэтэй ажлын байр буй болгох  нөхцлийг бүрдүүлэн ажиллах,
•оросын эх орон нэгтнүүдийн хүүхдүүдийн зөв чирэгжүүлэх амралтыг зохион байгуулах,
•Оросын Холбооны Улс, Монгол Улсы их дээд суралцах авъяаслаг залуусыг сонгон шалгаруулан илрүүлэх,
•Соёлын арга хэмжээ, сэдэвчилсэн үзэсгэлэн, бага хурал, семинаров, танилцулга зэрэгт эх орон нэгтнүүдийг татан оролцох ажлыг зохион явуулах  ,
•Эх орон нэгтнүдийн оршуулгын газрыг зохих хэмжээнд асран хамгаалах тохижуулах,
•Оросын үнэн алдартны шашинтай тогтоосон хамтын ажиллагааг нэмэгдүүлэх асуудлыг дэмжих,
•Гадаадад ажиллаж байгаа эх рон нэгтнүүдийг байгулагудтай холбоо тогтоож хөгжүүлэх зэрэг болно.

Холбооны удирдах төв байгууллага нь 9 гишүүн бүхий Захиргаа байна. Тэрээр Холбооны гишүүдийн Хурлаар ил саналын үндсэн дээр  батлагдна. Өнөөдөр уг  Захиргаа нь дараах гишүүдэс бүрдэнэ: Казанцева Е.Е., Маслова Л.Г., Борисов Е.Г., Усова Н.Б., Москвитина Г.В., Даваин Е.А., Кожевников А.Б., Агафонова Е.Б., Алексей Трубач ламтан.  Холбооны Ерөнхийлөгч-Казанцева Елена Николаевна.

Үүсгэн байгуулагдсныхаа дараа тус Холбоо нь  Монгол Улсын Хууль зүйн яаманд албан ёсоор бүргүүлсэн байна.  

ЭОНХ нь өөрийн үйл ажиллагааг ОХУ-ын эх орон нэгтнүүдтэй ажиллах холбооны программын дагуу ОХУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдын яам, Москва хотын төлөөлөгчийн газар «Россотрудничества»-ийн төлөөлөгчийн газар, Гэгээн Гурвын сүм, Г.В.Плехановын нэрэмжит ОЭЗИС-ийн Улаанбаатар дахь салбар сургууль зэрэг бусад олон байгууллагуудтай хамтран нягт уялдаатай явуулж байна.  

Compressed file

Монгол Улсад оршин суугаа орос иргэдийн Нийгэмлэг
Монгол Улсад оршин суугаа орос иргэдийн Нийгэмлэг (ОИН) нь 1954 онд байгуулагдсан зөвлөлтийн иргэдийн Нийгэмлэг (ЗИН)-ийн  залгамжлагч байгуллага юм. Энэхүү ЗИН-ийн  үйл ажиллагааг зохион байгулахад БНМАУ-д суугаа ЗХУ-ын элчин сайд В.М. Молотов ихээхэн дэмжлэг үзүүлсэн юм.
ЗИН нь соёл олон нийтийн арга хэмжээ зохиохын зэрэгцээ аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж байсан юм. Тухайлбал төрөл бүрийн мастерын газруудыг нээж ажиллуулж байсан. Энэ ажлыг монголын хууль тогтоомжийн хүрээнд явуулж, зохи татвар төлж, олсон орлогыг ЗИН-ийн өдөр тутмын ажилд зориулж байлаа. Тус байгууллагын Удирдах зөвлөлийн дэргэд цахилгаан хөгжмийн хамтлаг байгуулагдан сайн дурын уран сайханчдын хамтлаг ажиллаж эхэлсэн юм. Энэ ажилд консул Иванов В.М их дэмжлэг үзүүлж улмаар 1968 онд түүний туслацаатайгаар АЭОД-ны ахмадуудын хороог үүсгэн байгуулсан юм.  Ингээд тус нийгэмлэг 1992  он хүртэл ажиллаж ирсэн билээ. ЗХУ задран унаснаас хойш зөвлөлтйн иргэдийн Нийгэмлэг өөрийн ажиллагаагаа зогсоосон юм. 1995 онд нийгэмлэгийн санаачлагааар Монгол Улс дахь ОХУ-ын элчин сайд   С.С. Разовын дэмжлэгээр зөвлөлтийн иргэдийн Нийгэмлэгийг өөрчлөн байгуулан оросын иргэдийн Нийгэмлэгийг байгуулсан юм.

Нийгэмлэг нь төрийн бус олон нийтийн байгуллага юм. Основными  целями ОИН-ийн эрхэм зорилго нь  Монгол Улсад байнга  оршин суугаа эх орон нэгтнүүдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах зорилгоор тэднийг нэгтгэх; тэдний соёл, уламжлал, ёс дүрэм, төрлөх хэл зэргийн өвийг хадгаалан хамгалах явдлыг дэмжих; залуу үеэ оросын ард түмний сэтгэлийн өвийг түшиглэн хүмүүжүүлэх ;   уэх орон нэгтнүүд хийгээд тэдний байгуллагуудтай  харилцаа холбоо тогтоож цаашид туршлаг солилцох хамтран ажиллах; орос, монголын ард түмнүүдийн хооронд тогтоосон найрамдалд харилцааг бэхжүүлэн хөгжүүлэх үйлсэд дэмжлэг үзүүлэхэд оршино. ОИН-ийн удирдах дээд байгуллага Нийгэмлэгийн бүх гишүүдийн Хурал байна.  Өдөр тутмын ажил явуулах зорилгоор Захиргааг сонгон ажиллуулна.  Захиргааг бүх гишүдийн хурлаар 5 –аас доошгүй гишүүнтэйгэр 4 жилийн хугацаатай сонгоно. Захиргааны гишүүд дарга сонгоно.


ОИН-ийн офис ОШУСТ-д байрлана. Дарга  - Шорваева Татьяна Вильнюсовна

Монгол Улс дахь орос жүжигчдийн Холбоо
Удирдагч:  Дмитрий Таган