Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн дэргэдэх Орос хэлний төв

Compressed file

Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн бүтэц бүрэлдэхүүнд Орос хэлний төв онцгой байр эзэлдэг билээ. Түүний гол зорилго нь орос хэлийг Монгол Улсад дэлгэрүүлэх, орос хэл, оросын соёлыг монголын залуучуудын дунд сурталчлах, Орос орны эерэг төрх байдлыг бүрэлдүүлхэд оршино. Эдгээр зорилтуудыг ажлын янз бүрийн чиглэлээр хэрэгжүүлнэ. Үүнд: боловсролын салбар (орос хэлний мэргэжилтнүүдийг бэлтгэх сургуульд дэмжлэг үзүүлэх, ОШУСТ-ийн дэргэдэх орос хэлний дамжаа ажиллуулах, боловсролын төсөлүүдэд оролцох,  хэлний хийгээд эрдэм шинжилгээний дадлага зохион байгуулах гэх мэт);
клубын ажиллагаа гэх (төрөл бүрийн уралдаан, олимпиад, Монгол Улсын сургуулиудад Орос хэлний Өдөр, Долоо хоног гэх мэт арга хэмжээг зохион байгуулах);
арга зүйн ба эрдэм шинжилгээний ажил (арга зүйн семинар, эрдэм шинжилгээний бага хурал зохион явуулах, эмхэтгэл хэвлэн гаргах, сурах бичиг боловсруулах ажилд оролцох нийтлэл бичих гэх мэт);
рекламны кампанит ажил (рекламны танилцуулга, анонс гэх мэт хэвлэх).

Энд бага боловч маш эвсэг баг ажиллаж байна:

Манай багш нар: Цэвэг Галина ГабитовнаБорисова Даяна ВикторовнаНармандах Батцэцэг

Төвийн дэргэд Монгол Улсын тэргүүлэх оросчид, ОХУЗМХ-ны удирдагч, их дээд сургуулиудын танхим эрхлэгч, орос сургууль, орос хэлний гүнзгийрүүлсэн сургалттай монгол сургуулиудын захирал нар орсон зохицуулах Зөвлөл байгуулагдан ажиллаж байна.  Зөвлөлийн эрхэм зорилго нь орос хэлийг дэлгэрүүлэх, зарим тодорхой зорилтуудыг биелүүлэх сонирхолтой хүчнүүдийг нэгтгэхэд оршино.  Тухайлбал гагцхүү Зөвлөл л багш нарын хэл хийгэд эрдэм шинжилгээнй дадлагжилтанд явуулдаг билээ. Энэ жил  А.С.Пушкины нэрэмжит Орос хэлний дээд сургуулийн зуны сургалтанд мэргэжил дээшлүүлэх эрхийг орос хэлний таван багш хүртэв. Орос хэлний төв нь сургууль төгсөгчдийн дунд явуулдаг орос хэлний олимпиад (Бүх монголын олимпиад, хэлний оюутанууудын дунд явуулдаг олимпиад, хэд хэдэн бүсийн  олимпиад)   зохион байгуулах ажилд идэвхтэй оролцож байна. Орос хэлийг монголын өсөх ирэдүйн залуус, манай эх орон нэгтнүүдийн дунд орос хэлийг сурталчлах, дээд боловсролыг Орос Улсад эсвэл орос хэл дээр олож авах явдал чухал юм болохоор Төв нь авъяаслаг залуусын оросын боловсрол эзэмших чин эрмэлзэлийг өөрийн бүхий л боломжинд түшиглэн дэмжих болно. ОШУСТ-ийн тэтгэлэгээр бидний дэмжлэгтэйгээр зөвхөн 2012 онд гэхэд Оросын их дээд сургуулиудад суралцхаар 14 хүн, харин МУБИС-ийн нэг багш аспирантурт суралцахаар тус тус явлаа.
ОХТ нь Орос Улсын түүх хийгээд орос-монголын хамтын ажиллагааны түүхэн тэмдэглэлт өдрүүдэд зориулсан төрөл бүрийн уралдаануудыг зохин явуулдаг юм. Уран уншлага, бичлэг, хөгжмийн уралдаанууд нь залуус орос хэл, оросын соёл руу тэмүүлэх сэтгэлийг харуулдаг билээ. Энэхүү уралдааны хүрээ тэлж байгаа явдал баярлууштай юм. Тухайлбал сүүлчийн хэдэн уралдаанд хэлний бүх сургууль, монгол сургуулиуд идэвхтэй оролцлоо. Уламжлал ёсоор эдгээр уралдааныг ОШУСТ Найрамдлын нийгэмлэгүүдийн Монголын эвлэл, ОХУЗМХ-тэй хамтран явуулдаг билээ. ОХТ-өөс явуулдаг орос хэлний дамжаанууд янз бүрийн хөтөлбөрөөр хичээллэнэ. Оросын их дээд сургуулиудын бэлтгэл ангийн хөтөлбөрөөр хичээлэлдэг дамжаанд бид илүү анхаарал хандуулдаг юм.  Уг дамаа нь оросын их дээд сургуульд суралцах сонирхол бүхий залууст зориулсан байдаг. Хөтөлбөрөө бүрэн дуусгаж төгсөлтийн шалгалтаа амжилттай өгсөн сонсогчид оросын их дээд сургуульд тэтгэлэгээр суралцах сонгон шалгаруулалтанд орох эрхтэй болдог билээ. Уг сургалтын хөтөлбөр нь 820 академик цаг байна. Хичээл өдөр бүр  4-6 академик цагаар ( амралтын өдрөөс бусад) явагдна.  Үүнээс гадна манай дамжааны сонсогчид ОШУСТ-д зохиогддог арга хэмжээнд оролцдог болохоор өөрийн хэлний бэлтгэлээ илүү сайн болгох сайхан боломжтой юм. Бэлтгэл ангийн хөтөлбөртэй дамжаанд гол төлөв сургуулийн төгсөгчид суралцдаг бол ажилчин залууст зориулан бид оройн дамжааны товчоолсон хөтөлбөрийг санал болгож  явуулдаг юм. оройн дамжааны хичээл долоо хоногт 2 удаа 2  академик цагаар хичээллэнэ. .
зуны улиралд ОХТ нь орос Улс руу суралцхаар явж байгаа хүмүүс хийгээд чөлөөт цагаараа орос хэлнийхээ мэдлгийн санг баяжуулах, оросын соёлыг судлах сонирхолтой хүмүүст зориулан явуулдарг юм.  Манай багш нар ОХГХ болохын хувьд заах арга зүйн баялаг туршлагатай билээ. Бид оросын ба монголын их дээд сургуулиудын орос хэлний танхимуудтай нягт холбоотой ажиллаж, зарим дамжааны хөтөлбөрийг хамтран боловсруулах, сонсогчдын дунд орос хэлээ нэмэлт хичээлээр гүнзгийрүүлэн сурах  сонирхолыг төрүүлэхээр ажиллаж байна.  Манай сонсогчид төрөл бүрийн уралдаанд оролцохын дээр орос хэлтэй холбоотой арга хэмжээ явуулахад туслалцаа үзүүлдэг юм.  Энэ нь тэдэнд ярианы дадлгатай болохд нь туслана.  Үүнээс гадна ОШУСТ-д  компьютерын анги нээгдэж орос хэлний сургалтыг идэвхжүүлэх зорилгоор интернет санг ашиглах боломжийг нээсэн юм. Монгол Улсын бүс нутгуудыг орос хэлийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор явуулж байгаа арга хэмжээнд татан оролцуулахын тулд ОШУСТ нь ННМЭ, ОХУЗМХ-тэй хамтран явуулын арга хэмжээг зохон явуулж байна. Энэ онд Дархан, Төв, Дундговь аймгуудад очсон байна. Тэнд 9-11 ангийн сурагчдын дунд орос хэлний олимпиад, “Шилдэг багш” уралдаан, дуу хөгжмийн уралдаан, орос хэлний заах аргын семинар зэргийг явууллаа.  Мөн түүнчлэн Кроме того, в рамках Федеральной Целевой Программы «Русский язык» на 2011-2015 онуудын Холбооны зорилтот “Орос хэл” хөтөлбөрийн ачаар бид янз бүрийн их дээд сургууль, ерөнхий боловсролын сургуулиудад  сурах бичиг, сургалт арга зүйн ном товхимол, уран зохиолын ном хэдэн зуугаар шилжүүлэх боломж нээгдсэн билээ.   ОШУСТ нь ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, ерөнхий боловсролын «Галакси» цогцолбор сургууль, үндэсний «ТV–8»  телевизтэй хамтран «Бид Орос руу суралцахаар явна» сэдэвт теле уралдааныг зохион явууллаа.  Энэ уралдааны ялагч нь ОХУ-ын БЯ-наас орсын аль нэгэн их дээд сургуульд тэтгэлэгээр суралцах хуваарь авсан байна.   «Русский Мир» сан ерөнхий боловсролын «Галакси» цогцолбор сургуультай хамтран бас нэгэн төслийг амжилттай хэрэгжүүлсэн билээ. Энэ бол  UBS телевизээр хамгийн бяцхан үзэгч хийгээд орос хэлний ярианы үндсэн мэдлэг эзэмших хүсэлтэй хүмүүст зориулсан орос хэлний 18 хичээл юм.
Орос хэлний багш нарын заах арга зүйн чадварыг дээшлүүлэх зорилгоор ОХТ нь семинар, арга зүйн ном товхимолын үзэсгэлэн ажиллуулж улмаар Улаанбаатар хотын эрдэм шинжилгээний амьдрал (эрдэм шинжилгээнй бага хуралд оролцох, шинжлэх ухааны сэтгүүлүүдэд нийтлэг байршуулах гэх мэт ). Өнгөрсөн хичээлийн жилд орос хэлний багш нарт зориулан ОШУСТ нь АТНОИС, ОХУИС-ийн тэргүүлэх мэргэжилтнүүд оролцсон  арга зүйн томоохон семинарыг 5 удаа зохион явууллаа. ОХТ-ийн төлөвлөгөөнд хэд хэдэн боловсролын төслүүд тусггдсан байна.  Багш, сурагч, оюутнуудын алсын сургалт нь манай үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлийн нэг болох юм. Энэхүү медиа боловсролыг хөгжүүлэх явдал нийслэл хот хийгээд тус улсын хөдөөд ч орос хэл сурах, оросын соёлтой танилцах чин эрмэлзэлтэй монголын охид хөвгүүдийн дунд маш их эрэл хэрэгцээтэй байна.

Тийм болохоор бидэнд эдгээр хүмүүсийн уг хүслээ хэрэгжүүлхэд нь тус дэмжлэг үзүүлхээс өөр эрхэм зорилго үгүй юм. 

Мэдээлэл:

Бид та бүгдийн ямар ч асуултанд баяртайя  хариулах болно. 

Бидэнтэй харилцах:

Утас/факс: + (976-11) 452870;

Е-mail: rcnk10@mail.ru