Compressed file

Россотрудничество агентлаг Оросын цэргийн түүхийн нийгэмлэгтэй

хамтран хилийн чанадад «Ялалтын зам» хэмээх хамтарсан төслийг эхлүүлэв.

Энэ бол түүх, соён гэгээрүүлэх ажиллагаа бөгөөд түүний хүрээнд европын хотуудыг дайран өнгөрөх цэргийн гавьяаны замаар явган аялал хийх юм. 1945 онд Белград, Варшав, Будапешт, Вена, Берлин, Прага зэрэг хотуудыг чөлөөлсний төлөө медалиудыг батлан гаргажээ .

Зөвлөлтийн шагналын жагсалтанд ийм төрлийн долоон медаль байна. Үүнд:  «Белград хотыг чөлөөлсний төлөө» - 1944 оны 10-р сарын 20

«Варшав хотыг чөлөөлсний төлөө» - 1945 оны 1-р сарын 17

« Будапешт хотыг чөлөөлсний төлөө» - 1945 оны 2-р сарын 13

«Кенигсберг хотыг чөлөөлсний төлөө» - 1945 оны 4-р сарын 10

«Вена хотыг чөлөөлсний төлөө » - 1945 оны 4-р сарын 13

«Берлин хотыг чөлөөлсний төлөө» - 1945 оны 5-р сарын 2

«Прага хотыг чөлөөлсний төлөө» - 1945 оны 5-р сарын 9

«Ялалтын зам» төсөл нь хилийн чанадад Сербийн нийслэл Белград хотоос 10-р сарын  19-нд гараагаа авах юм.

Орос Улсын нутаг дэвсгэрт «Ялалтын зам» төслийг Дотоод аялал жуулчлалыг хөгжүүлэх Агентлаг Оросын цэргийн түүхийн нийгэмлэгийн дэмжлэг дор хэрэгжүүлэх юм. Уг хөтөлбөрийн дагуу хүүхэд залууст зориулсан Оросын түүх, соёлтой холбоотой газар, түүх соёлын өв, баатар хот, цэргийн гавьяаны хотуудаар  үнэ төлбөргүй хийх аялалуудыг зохион явуулах юм.

Зохион байгуулагчид “Ялалтын зам” төсөл нь цэргийн түүхийн сэдэв, Орос Улсын  эртний түүхэн үеийг түгээн дэлгэрүүлэх явдалаар дамжуулан эх орон нэгтнүүд хийгээд гадаадын иргэдийн түүхэн ой санамжийг хадгалах, Улаан Армийн чөлөөлөх үйл ажиллагааг гуйвуулан, хуурамчаар харуулах гэсэн оролдлогыг няцаахад тулгуур үндэс мөн гэж үзэж байгаа билээ.