Хувьсгалын 100 жилийн ойг тэмдэглэж байна

Compressed file

2017 онд бид 1917 оны Хувьсгалын 100 жилийн ойг тэмдэглэж байна.
Хувьсгалын зуун жил тохиох энэ онд  тэрээр оросын төдийгүй бүх дэлхийн түүхийг хувиргасан зааг уулзварын үйл явдал байсан гэдгийг дахин нэг сэргээж санах сайхан шалтгаан байгаа бус уу. Манай эх орны түүхэнд болсон энэхүү язгуур хувиралт нь нийгмийн амьдралын бүхий л хүрээг хөндсөн юм.
Зуун жил гэдэг бол түүхэн ой санамжийн хувьд чухал зааг уулзвар юм. Тийм болохоор яг одоо нийгэм талаас 1917 онд болсон үйл явдалтай эвлэрэх хандлагыг дэмжих, түүхийн талаарх чанартай мэдлэгийг түгээх явдлыг дэмжиж улмаар түүнээс сургамж авах шаардлагатай байгаа юм.  
Россотрудничество агентлаг нь оросын шинжлэх ухаан, соёлын төвүүдэд түшиглэн Оросын хувьсгалт зориулсан арга хэмжээг бэлтгэх зохион явуулах ажилд идэвхтэй оролцож байна.  Хилийн чандын олон нийтэд түүхэн үйл явдалд бодитой үнэлгээ өгөх хандлагыг хүргэх зорилгоор дэлхийн 80 гаруй  улс оронд ажиллаж байгаа ОШУСТ-д сэдэвчилсэн үзэсгэлэн, эрдэм шинжилгээний бага хурал, семинарыг зохион явуулж байна.