Олон нийтийн дипломат ёс

Compressed file

Ардын дипломат ёс бол тухайн улс гүрний олон улсын харилцаагаа өргөтгөхөд чиглэгдсэн төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын үйл ажиллагаа юм.  Россотрудничество агентлагийн зорилгод Орос Улсын төрийн бус сан, холбоо, нэгдэл хийгээд бусад байгууллагуудын хооронд үр бүтээлтэй хамтын ажиллагааг хэрэгжүүлэх явдал зүй ёсоор орж байдаг юм.   Орчин үеийн Орос бол олон нийтийн дипломат ёсыг хөгжүүлэх үлэмж их нөөц бололцоотой улс юм. Түүний маш чухал тулгуур бол Орос орон, орос хэл, соёлтой холбоогоо таслахгүй гэсэн эрхэм бодлоготой хилийн чандад амьдарч буй сая сая хүнээс бүрдэх “орос ертөнц” юм.  Тааламжтай эргэн тойрны орчныг хангах, модерн холбоодыг үүсгэх, евразийн интеграчлалыг  бэхжүүлэх зэрэг Оросын Холбооны Улсын  гаднаас ирэх асуудлуудыг шийдвэрлэх явдалд “зөөлөн хүчний” боломжууд зохицож байгаа юм.  Олон нийтийн дипломат ёс нь манай оронд эерэг хандлагыг бэхжүүлэх төдийгүй улс гүрний гадаад улс төрийн ашиг сонирхолыг нийгмийн хийгээд хувь хүний түвшинд түгээн дэлгэрүүлэх явдалд түлхэц болж чаддаг юм.

Хувьсгалын 100 жилийн ойг тэмдэглэж байна

Compressed file

2017 онд бид 1917 оны Хувьсгалын 100 жилийн ойг тэмдэглэж байна.

Хувьсгалын зуун жил тохиох энэ онд  тэрээр оросын төдийгүй бүх дэлхийн түүхийг хувиргасан зааг уулзварын үйл явдал байсан гэдгийг дахин нэг сэргээж санах сайхан шалтгаан байгаа бус уу.  Манай эх орны түүхэнд болсон энэхүү язгуур хувиралт нь нийгмийн амьдралын бүхий л хүрээг хөндсөн юм.

Зуун жил гэдэг бол түүхэн ой санамжийн хувьд чухал зааг уулзвар юм. Тийм болохоор яг одоо нийгэм талаас 1917 онд болсон үйл явдалтай эвлэрэх хандлагыг дэмжих, түүхийн талаарх чанартай мэдлэгийг түгээх явдлыг дэмжиж улмаар түүнээс сургамж авах шаардлагатай байгаа юм. 

Россотрудничество агентлаг нь оросын шинжлэх ухаан, соёлын төвүүдэд түшиглэн Оросын хувьсгалт зориулсан арга хэмжээг бэлтгэх зохион явуулах ажилд идэвхтэй оролцож байна.  Хилийн чандын олон нийтэд түүхэн үйл явдалд бодитой үнэлгээ өгөх хандлагыг хүргэх зорилгоор дэлхийн 80 гаруй  улс оронд ажиллаж байгаа ОШУСТ-д сэдэвчилсэн үзэсгэлэн, эрдэм шинжилгээний бага хурал, семинарыг зохион явуулж байна.