Боловсрол, шинжлэх ухаан

Compressed file

Оросын боловсролыг хилийн чандад түгээн дэлгэрүүлэх явдал бол төрийн маш чухал зорилго юм. Энэхүү чиглэлд хэрэгжүүлэх ажлыг гадаадад байгаа Россотрудничество агентлагийн төлөөлөгчийн газруудад түшиглэн 2014 оны 3-р сарын 27-нд батлагдсан Оросын боловсролыг түгээн дэлгэрүүлэх Концепцээр тодорхойлогдно.  Уг Концепци нь оросын дээд боловсролыг хилийн чандад түгээн дэлгэрүүлэх үр өгөөжтэй арга бүхий системийг бүрдүүлэх, их дээд сургуулиуд олон улсын  харилцаагаа хөгжүүлэх үйл ажиллагаанд мэдээлэл зохицуулалтын хангамжийн механизмыг байгуулахад чиглэгдэнэ.  

Гадаадад ажиллаж байгаа орос сургуулиудад ихээхэн анхаарал хандуулж байгаа бөгөөд үүнд зохицуулсан Концепция нь 2015 оны 11-р сарын 4-нд батлагдсан юм.

Концепции нь :

  • олон улсын боловсролын орон зайнд орос хэл дээрх ерөнхий боловсролыг таниулах талаарх  Оросын Холбооны Улсын төрийн бодлогын тэргүүлэх зориго зорилтууд;
  • Оросын Холбооны Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн орос хэл дээрх ерөнхий боловсролыг гадаадад эзэмших бололцоог хангах хандлага;
  • Гадаад дахь ерөнхий боловсролын хүрээнд гадаад дахь орос сургуулиудын адил боловсролын үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагууд  (4 төрөл);
  • Орос хэл дээр буюу ХУБС-ийн дагуу боловсролын үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудад төрөөс дэмжлэг үзүүлэх төрөл (мэдээллийн, арга зүйн, материал-техникийн,гадаадад байгаа орос сургуулийн ажилтнуудад зориулсан мэргэжлийн боловсрол хийгээд нэмэлт мэргэжлийн боловсрол ажлыг зохион байгуулах)-үүд зэргийг тодорхойлно.

Ежегодно Россотрудничество нь жил бүр оросын боловсролыг экспортлох, олон улсын шинжлэх ухааны хамтын ажиллагааг хөгжүүлэх, гадаадын иргэдийг Орос Улсад суралцуулах явдалд татан оролцуулах болон оросын (зөвлөлтийн) их дээд сургуулийн төгсөгчидтэй хамтран ажиллах зэрэгт чиглэгдсэн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.    Россотрудничество агентлагийн төлөөлөгчийн газар болох гадаад дахь оросын шинжлэх ухаан соёлын төвүүд нь боловсрол, оросын эрдэмтэн тэдний гадаад түншүүдийн хооронд харилцаа холбоо тогтоох, залучуудын хамтын ажиллагааны салбар дахь арга хэмжээ хийгээд гадаадын сургуулиудын төгсөгчдийн дунд Оросын Холбооны Улсын Засгийн газрын тэтгэлэгээр суралцуулах сонгон шалгаруулалты арга хэмжээ зохион явуулах талбар юм.  Энэ салбарт ажиллах гол түншүүд: Оросын Холбооны Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, оросын боловсролын ба эрдэм шинжилгээний байгууллагууд, оросын (зөвлөлтийн) их дээд сургуулийн төгсөгчдийн болон одоо Орос Улсад суралцаж буй оюутны боло бусад холбоодууд.