Орос хэлний байр суурийг бэхжүүлэх

Compressed file

Соёл хүмүүнлэгийн олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх чухал хэрэглүүрийн нэг бол хилийн чандад орос хэлийг түүгэн дэлгэрүүлэх явдал мөн. Оросоор ярих хүний тоогоор Орос улс дэлхийд 6-р байранд жагсдаг юм (англи, хятад, хинди, испан, араб хэлний дараа); харин түгээн ддэлгэрсэн байдлаар  8-д орж байна ( хятад, испан, англи, араб, хинди, бенгали, португаль зэрэг хэлний дараа). Интернетэд ашиглагдаж байгаа байдлаар орос хэл 2-д ордог.  Энэ бол хамгийн ихээр орчуулагддаг хэл юм.  Ихэнх ном зохиол орчуулагддаг хэлний дотор орос хэл 7-д орно.  Харин тухайн хэлнээс орчуулга хийдэг хэлний дотрос орос хэл 4-д жагсдаг. Орос хэл Орос Улс Белорусь Улсад төрийн албан ёсны хэлийн статустай байдаг бол, Казахстан, Киргиз, Таджикистан, Узбекистан зэрэг оронд байгууллагуудын албан ёсны хэлний статустай байдаг.  Орос хэл хэд хэдэн олон улсын байгууллагын албан ёсны буюу ажлын хэлний үүрэгтэй байдаг. Тухайлбал: НҮБ ба түүний зарим охин байгуллага, ШОС,ОБСЕ, ТУХН, ЕврАзЭХ, СДА, ОДКБ, ИСО, ЕЭП, ГУАМ, МФОКК, КП.

Өнөөдөр орос хэлээр Оросын Холбооны Улсын 146 сая иргэн,  хилийн чандад 127 сая хүн ярьж байна. Үүнд: Украинд – 36,8 сая, Казахстанд – 13,5 сая, Узбекистанд – 11, 8 сая, Белоруссд – 9,3 сая, Польшид – 5,5 сая, Германд – 5,4 сая, Азербайджанд –4,9 сая млн, АНУ-д –3,5 сая, Киргизд – 2,7 сая, Таджикистанд – 2,5 сая, Гуржид – 2,4 сая, Арменд – 2,1 сая, Болгар, Чехд – тус бүр 2 сая, Эстонд – 1,95 сая, Латвд – 1,8 сая, Молдавд – 1,7 сая, Сербид – 1,4 сая, Словакия, Литвд – тус бүр 1,3 сая, Монголд – 1,2 сая, Израилд – 1 сая, Туркменд – 0,9 сая, Хятад– 0,7 сая, Днестрын оронд – 0,5 сая, Абхазд – 0,45 сая. Үүнээс гадна Канад, Австрали, Шинэ Зеландад– 4,1 сая , Азид – 2,7 сая,  Ойрх Дорнод,  Хойд Африкт – 1,3 сая ,  Латин Америкт – 0,2 сая, Африкийн Сахараас урагшаа чиглэлд  – 0,1 сая хүн оросоор ярьж байна. Ихээн хүмүүс Орос Улсад боловсрол олж, Оросод ажиллах тов тодорхой амьдралаас ургасан зорилгоор орос хэл сурч байна. Орос хэл эзэмшснээр бизнес дахь орос түншүүдтэй харилцах эсвэл гадаад оронд  үйл ажиллагагаа хэрэгжүүлж буй компанид ажиллах өргөн боломж нээгдэж байгаа юм. Россотрудничество нь орос хилийг системтэгээр дэлхийн 58 оронд өөрийн төлөөлөгчийн газар оросын шинжлэх ухаан,соёлын төвүүдийн дэргэдэх орос хэлний дамжаандаа зааж байна. Дамжааг мэргэжлийн, сошиал баримжаатай явуулхад онцгой анхаарч, тодорхой зорилогот сонгсогчдод чиглүүлнэ. Үүнд: төрийн алба, байгууллагын ажилтнууд, банк, аялал жуулчлалын пүүс; гадаадад амьдарч буй эх орон нэгтнүүдийн хүүхэд, холимог гэр бүлүдийн хүүхэд гэх мэт.  Мөн түүнчлэн Россотрудничество болон түүний хилийн чанд дахь төлөөлөгчийн газрууд жил бүр орос хэлийг түгээн дэлгэрүүлэх гадаадын иргэдийн дунд орос хэл сурах сонирхолыг буй болгох, орос хэлийг заах түвшинг дэшлүүлэхэд чиглэдснэн соён гэгээрүүлэх, боловсрол, эрдэм шинжилгээ арга зүйн олон арга хэмжээг зохион явуулдаг юм.  

 Интернет-портал «орос хэл дээрх боловсрол»