Compressed file

Россотрудничество агентлаг нь дөрөвдүгээр сарын түршид дэлхийн 80 гаруй оронд Нисэх хүчин, сансар судлалын Олон улсын өдрийг тохиолдуулан “Манайхан сансарт” олон улсын төслийг хэрэгжүүлэх юм.

Сансар судлалын өдөр бол үнэхээр олон улсын баяр мөн, харин Орос Улсын хувьд тэрээр бүүр онцгой ач холбогдол бүхий баяр билээ. Чухамхүү манай л оронд анхны хиймэл дагуулыг хөөргөж, чухамхүү манай л сансрын нисэгч Юрий Гагарин сансарт ниссэн анхны хүн юм. Чухамдаа энэ л үйл явдалууд сансрын уудам тийш хөтлөх зам харгуйг бүх дэлхийн өмнө нээж өгсөн билээ.

Уг төслийн хүрээнд оросын шинжлэх ухаан, соёлын төв, түнш байгууллагуудын талбар дээр хэдэн арван арга хэмжээ явагдах юм.