Оросын соёлыг дэлхийд түгээн дэлгэрүүлэх нь

Compressed file

Ард түмэн бүрийн соёлын хосгүй байдал нь түүнийг ялгах тэмдэг болоод зогсохгүй хүн төрөлхтний иргэншлийн соёлын олон янз байдлыг харуулах гоц үзэгдэл бөлгөө. Оросын соёл ч түүний нэгэн салшгүй хэсэг юм.  Орс бол үлэмж том соёлын өв, олон зуун жилийн соёлын уламжлалыг эзэмшсэн улс билээ. Манай орны түүх газар зүйн онцлог нь Орос Улс олон соёл зэрэгцэн оршиж хөгжих, бие биенээ нөхөх гүрэн байдлаар хөгжиж ирсэн юм.  Чухам энэ л онцлог шинж байдал нь гадаадын хүмүүсийг өөрт татаж, тэд нэг биш зууны туршид оньсого мэт “орос сэтгэлийг” ойлгох гэж ядсаар байна. Оросын утга зохиол, хөгжим, дүрслэх урлага, балет зэрэгт олсон ололтуудыг дэлхийн олон нийт хүлээн зөвшөөрдөг билээ.   Оросын утга зохиол нь ард түмнийхээ ёс зүй, сэтгэл зүрх, эстетикийн үнэт зүйлийг тусгал болоод зогсохгүй хүний зан аашыг харуулсан гүн сэтгэл судлалаараа ялгардаг билээ. А.С.Пушкин, Ф.М.Достоевский, Л.Н.Толстой, А.П.Чехов, С.А.Есенин нарын бүтээлүүд аль эртнээс дэлхийн утга зохиолын үнэт зүйл  болсон байдаг.

Оросын сонгодог хөгжим нь П.И.Чайковский, М.И.Глинка, С.В.Рахманинов, И.Ф.Стравинский, С.С.Прокофьев, Д.Д.Шостакович гэх нэрийг даян дэлхийд таниулсан юм.

В.А.Серов, В.И.Суриков, В.М.Васнецов, А.А. Иванов, К.З.Малевич, М.З.Шагал гэх мэт олон зураачид . Оросын дүрслэх урлагийг алдаршуулав. Тэдний уран бүтээл нь олон улсын үзэсгэлэнгийн хамгийн хүндтэй оролцогчдын тоонд багтаж байдаг. Оросын театр, балетын сургууль нь даян дэлхийд зүй ёсны хүндэтгэл алдарыг хүлээж байна.  « К.С.Станиславскийн системээр» театр, киноны олон жүжигчид ажилласаар ирсэн.  Орос оронд дэлхийд алдартай Мариинскийн театр, Большой, Малый театрууд ажиллаж байна. Оросын балетын алдар нэр Г.С.Уланова, М.М.Плисецкая, Р.Х.Нуриев, М.Н.Барышников нартай холбоотой юм. Сергей Дягилевын эхлээд «Оросын улирал», дараа нь  «Оросын балет» зэргийг ямагт үзэгчээр дүүрэн танхим угтаж соёлын ертөнцөд хамгийн том үйл явдал байсан юм. неизменно собирали полные залы и были одним из крупнейших событий в мире культуры. Дэлхийн дүүрийн урлагт Ф.И.Шаляпин, С.Я.Лемешев, Г.П.Вишневская нар нэр мөнхөрсөн билээ.

Оросын кино урлаг үүсэн цагасаа эхлэн өөрийн гүрэн хийгээд дэлхий даяррт болгож байгаа түүхэн үйл явдалтай холбоотой байсан юм. Олон тооны кино Кино урлаг шинжлэх ухааны Академийн Шагнал («Оскар»), награды Каннскийн олон улсын их наадмын шагнал хүртэж байлаа. С.М. Эйзенштейны «Броненосец «Потемкин» хуягт усан онгоц», Г.В. Александровын «Сэргэлэн залуус», И.А. Пырьевын «Гахайчин, хоньчин хоёр», С.Ф. Бондарчукийн «Дайн ба энх», М.К. Калатозовын «Тогрууны цуваа », А.А.Тарковскийн «Солярис», В.В. Меньшовын «Москва нулимсанд дургүй», Н.С. Михалковын «Наранд чилэрсэн нь», П.С. Лунгины «Арал», А.К. Коттын «Брестийн цайз» зэрэг кинонууд дэлхийн сонгодог кино болж чадлаа.

Одним из направлений деятельности Россотрудничество агентлагийн үйл ажиллагшааны бас нэг чиглэл нь Оросын соёлын өвийг хийлийн чандад түгээх, соёлын салбар дахь олон улсын хамтын ажиллагааг дэмжхэд оршино.  

Россотрудничество агентлаг нь Оросын Холбооны Улсын олон улсын соёл, хүмүүнлэгийн салбар дахь хамтын ажиллагааны бодлогын үндсэн чиглэлд нийцүлэн соёл урлагийн хүрээн дахь олон улсын төслүүдийг дэмжин хэрэгжүүлдэг.

Агент нь дэлхийн 80 оронд  93 төлөөгчийн газартай бөгөөд тэдгээрийн үүд хаалга Орос орон, оросын соёлын сонирхсон хэнд ч дандаа нээлттэй байдаг юм.  Оросын шинжлэх ухаан, оёлын төвүүдийг түшиглэн Орос Улсын ард түмнүүдийн соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилт бүхий олон арга хэмжээ зохиогддог. Үүнд:: ардын урлаг, хөгжим, бүжгийн хамтлагуудын тогллт; оросын соёлын зүтгэлтнүүдтэй хийх урлагийн уулзалт; орчин үеийн зураачдын үзэсгэлэн; оросын музейн сан хөмрөгт байгаа материалын гэрэл зургийн үзэсгэлэн; манай орны кино урлагийн сүүлийн үеийн нэрд гарсан кино наадам; ахлах хийгээд хүүхдийн насны үзэгчдэд зориулсан оросын театрын жүжиг зэргийг дурдаж болох юм.

Россотрудничество нь Орос Улс бусад орнуудтай тогтоосон харилцааны тэмдэглэлт ой зэрэгт идэвтэй оролцож, оросын түүхэн ой, тэмдэглэлт өдрүүдэд зориулсан цуврал арга хэмжээг гадаад орнуудад зохион явуулсаар байна.