Гадаадад амьдарч буй эх орон нэгтнүүдэд дэмжлэг үзүүлэх

Compressed file

Дэлхий дээр янз бүрийн шалтгаанаар Орос Улсаас гадаадад гарсан 30 сая орчим оросын эх орон нэгтнүүд  амьдарч байна. Энэ нь дэлхий дээрх хамгийн том нэгтгэлийн нэг билээ.  Хилийн чандад амьдарч үнэ цэнийн тэс өөр системд орсон манай эх орон нэгтнүүд өөрийн түүхэн эх оронтойгоо холбоогоо таслахгүйн дээр тэд өөрсдөө хийгээд тэдний хүүхдүүд орос хэл, оросын соёл, улмжлалыг мэддэг хайрладаг юм.

Оросын эх орон нэгтнүүд оросын соёл, үнэт зүйл, хэлний тээгч бас Орос орон гадаад улсуудын хоорондын хүмүүнлэгийн харилцаа холбоог дамжуулагчийн өвөрмөц үүргийг хэрэгжүүлэгч байдаг юм. Россотрудничество нь эх орон нэгтнүүдийн байгууллагуудтай идэвхтэй хамтран ажиллаж Орос оронтойгоо холбоотой гэдгээ мэдэрч, улс орнуудын найрамдалд харилцааг хөгжүүлэх үйлсэд чадах бүхнээ зориулж буй хүмүүст зориулан төрөл бүрийн арга хэмжээг зохион байгуулж байна.  Россотрудничество агентлагийн үйл ажиллагааны бүрэн эрхэд хилийн чандад амьдарч буй эх орон нэгтнүүдтэй ажиллах  Программыг хэргжүүлэх , эх орон нэгтнүүдийн олон нийтийн байгуулагуудыг дэмжих, гадаадад амьдарч буй эх орон нэгтнүүдийн соёл, хэл, оюун санааны эрэлт хэрэгцээг хангах, оросын нэгтгэлийн залуучуудыг дэмжих зэрэг ажил багттдаг билээ. Жил бүр дэлхийн янз бүрийн улс орнуудад Ард түмний эв нэгдлийн Өдөр, орос хэлний Өдөр зэргийг тохиолдуулан янз бүрийн арга хэмжээ хийгээд оросын түүх соёлын дурсгалын ойнуудад зориулсан урлагийн наадам, спортын тэмцээн, сэдэвчилсэн уралдаан, үдэшлэг зэргийг зохион байгуулан явуулж байна. Россотрудничество агентлаг нь  Оросын Холбооны Улсын субъектуудын явуулж буй арга хэмжээнд ямагт дэмжлэг үзүүлсээр ирсэн билээ. Тус Хөтөлбөрийн хамгийн том, өргөн цар хүрээтэй арга хэмжээнд «Орос минь сайн байна уу!» уриан дор явуулж байгаа ОХУ-ын түүхт газруудаар явах сургалт боловсролын аялал орно. Жил бүр орос Улсын түүх, соёлыг хэн сайн мэдэх вэ уралдааны ялагч 1000-д залуу эх орон нэгтнүүд   Москва, Санкт-Петербург, 2015 оноос эхлэн Казань зэрэг хотуудад жуулчлан ирдэг билээ.

Россотрудничество нь Орос Улсын ГЯЯ-тай хамтран манай эх орон нэгтнүүдийн эрх ашиг сонирхолыг хамгаалах салбарт гадаадад амьдарч буй эх орон нэгтнүүдийн эрх ашгийг хамгаалан дэмжих сангаар дамжуулан дэмжлэг үзүүлдэг. Мөн түүнчлэн агентлаг нь гадаадад амьдарч буй эх орон нэгтнүүдийн асуудал эрхэлсэн Засгийн газрын комиссийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд оролцож улмаар уг Комиссийн  зохион явуулж байгаа арга хэмжээний мэдээлэл сурталчилгааны бүх талын дэмжлэг үзүүлдэг юм. Деятельность Эх орон нэгтнүүдийг хамтын аиллагаанд татан оролцуулах, нэгтгэх хүрээнд хэрэгжүүлж буй Россотрудничество агентлагийн үйл ажиллагаа нь түүхэн Эх оронтойгоо тогтоосон харицааг бэхжүүлэх, соёлын өв уламжлалаа хадгалах, үндэстэн язгуур соёл ахуй юугаа дэмжин хадгалах, оросын соёл, орос хэлийг гадаадад түгээн дэлгэрүүлэх явдалд чиглэгднэ.    

pravfond.ru