Төлөөлөгчийн газрын тухай

Compressed file

Улаанбаатар дахь ОШУСТ нь Тусгаар улсуудын хамтын нөхөрлөл, гадаадад суугаа эх орон нэгтнүүдийн асуудал эрхэлсэн болон олон улсын хүмүүнлэгийн хамтын ажиллагааны Холбооны Агентлагийн Монгол Улс дахь  төлөөлөгчийн газрын бүрэлдэхүүн хэсэг юм. Түүнийг 1976 онд нээж  өнөөдөрийн байдлаар тэрээр Ази-Номхон Далайн бүс нутгийн оросын соёл-мэдээллийн томоохон төв болон ажиллаж байна.  
Төлөөлөгчийн газрын зорилго нь хүмүүнлэгийн салбар дахь орос-монголын хоёр талт  харилцааг хөгжүүлэх, орос хэлний орон зайг хадгалан, өргөтгөх, шинжлэх ухаан, спортын салбарт ажиллаж байгаа орос, монголын түншүүдийн хооронд харилцаа тогтоох, эх орон нэгтнүүдийг дэмжихэд оршино.  
Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн үйл ажиллагаа нь Монгол Улсын иргэдийг оросын соёл, шинжлэх ухаантай танилцуулах, монголын олон нийтийн дунд орчин үеийн ардчилсан Орос Улсын тухай үнэн бодитой, эерэг ойлголтыг бүрдүүлэх, Монгол Улсад байнга оршин суугаа оросын иргэд, эх орон нэгтнүүдийн үндэс угсаа, соёлын өвөрмөц байдлыг хадгаалан хөгжүүлэх, Монголд орос хэлийг дэмжин дэлгэрүүлэх, оросын боловсролыг нэвтрүүлэх зэрэгт чиглэгднэ.

ОШУСТ нь  соёл, шинжлэх ухааны арга хэмжээ, хөгжмийн наадам, кино үзвэр, эрдэм шинжилгээний семинар явуулах, гэрэл зургийн үзэгэлэн зохион байгуулах, Москва хийгээд оросын бүс нутгийн уран бүтээлийн хамтлагуудын тоглолтыг зохион байгуулан явуулах, орос хэлний дамжааг ажиллуулах зэрэг өргөн хүрээтэй үйл ажиллагааг явуулж байна. 2012-2015 онуудад ОШУСТ-д “Эх орон нэгтнүүд” мэдээллийн төв, Оросын Холбооны Улсын эрх зүйн мэдээллийн Төв нээгдэн ажиллаж байна.

Төвд ирж байгаа хүмүүсийн боловсролын хэрэгцээтэй зүйлийг хангах зорилгоор 30 мянга гаруй  номтой ОШУСТ-ийн номын сан хийгээд 2015 онд нээгдсэн  тоон хадгаламжинд орсон Оросын түүх, соёл, хууль зүй, газар зүй, этнологийн 130 мянга гаруй ном, баримт бичиг бүхий Б.Н.Ельцины нэрэмжит Ерөнхийлөгчийн номын сангийн алслагдсан цахим уншлагын танхим ажиллаж байна.  

Тус  төлөөлөгчийн газар нь Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамтай нягт хамтран ажиллаж байна.
Монгол Улс дахь  төлөөлөгчийн газрын гол түншүүд: Найрамдлын Нийгэмлэгүүдийн Монголын Эвлэл  (ННМЭ), “Монгол-Орос” Найрамдлын нийгэмлэг, Монголын Энх тайван, найрамдлын байгууллага (МЭТНБ), Орос хэл, утга зохиолын багш нарын Монголын холбоо (ОХУЗБМХ), Зөвлөлт/оросын сургууль төгсөгчдийн Монголын холбоо (ЗОСТМХ), Монголын Залуучуудын Холбоо, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ) бусад байгууллага.
Оросын шинжлэх ухаан, соёлын төвд дараах байгууллагууд тогтмол ажиллаж байна. Үүнд:
Орос хэлний Төв
Оросын эх орон нэгтнүүдийн Холбоо
Монгол Улсад байнга оршин суугаа орос иргэдийн Нийгэмлэг
Орос хэлний сургалттай “Кириллица” бага сургууль
Олон нийтийн арга хэмжээ явуулах зорилготой 450 суудалтай Хурлын их танхим
120 суудалтай кино танхим
Төвийн кино сан хөмрөгт уран сайхан, баримт, хүүхэлдэйн 600 гаруй кино байна.

Манай сайтад тавтай морилно уу! ОШУСТ-д  тавтай морилно уу!

ОШУСТ-ийн хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 12 хороолол, Токиогийн гудамж, 39
Утасны код: 976-11
Утас/факс: 458682
И-мэйл: mongol@rs.gov.ru
Сайт: mng.rs.gov.ru